Уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг 2017 оны 12 дугаар сарын 1-нд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ) хоёрдахь жилдээ хамтран зохион байгууллаа. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр ЦССҮТ-тэй хамтран “Цусаа бэлэглэх өдөр”-ийг хоёрдахь жилдээ зохион байгуулсан МЭМАҮЭХ-ны удирдлагууд болоод нийт ажилтнуудад талархаж байгаагаа илэрхийлээд Цусны салбарын үйл ажиллагааг дэмжиж үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлов. МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар хэлсэн үгэндээ “Цусаа бэлэглэх өдрийг зохион байгуулснаар эрүүл мэндийн салбарын ажилтнууд донорын эгнээнд нэгдэж, улмаар байнгын донорын тоо нэмэгдэж, донорын талаарх мэдлэг, хандлага сайжирна. Үр дүнд нь аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний хангамж нэмэгдэх билээ. Хүмүүнлэгийн арга хэмжээг ЦССҮТ-тэй хамтарч хоёрдахь жилдээ зохион байгуулж байгаадаа баяртай байна” гэлээ.\r\n\r\nЦусаа бэлэглэх өдрийн хүрээнд “Бахархал 10” тэмдгээр донор П.Баасанжаргал, В.Баярцэцэг, “Бахархал 20” тэмдгээр донор О.Солонго, Б.Дуламсүрэн нарыг шагнасан юм. Түүнчлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газраас донор Н.Гантөмөрт “Нийслэлийн тэргүүний ажилтан” цол тэмдэг хүртээж, донор Б.Түмэнжаргал, У.Билгүүнбаатар нарыг Улаанбаатар хотын захирагчийн “Жуух бичиг”-ээр урамшуулав.\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n



“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна