ЦССҮТ 2014 оноос эхлэн Чанарын менежементийн тогтолцоо буюу ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 9 дүгээр сард “SFCS” ХХК-иар урьдчилсан аудит хийлгэж, улмаар өнгөрөгч 10 дугаар сард баталгаажуулсан юм.\r\nӨөрөөр хэлбэл, ЦССҮТ Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO 9001:2016 стандартын гэрчилгээ авах болзлоо хангасан гэсэн үг.\r\nӨнөөдөр хөдөлмөр зүтгэлийн бодит үнэлгээ, нэр хүндийн баталгаа болсон уг гэрчилгээгээ “SFCS” ХХК-ийн байранд ёслол төгөлдөр гардаж авлаа. Тус компанийн үүсгэн байгуулагч, доктор профессор С.Даваажав, гүйцэтгэх захирал Л.Тунгалаг нар баяр хүргэж хэлсэн үгэндээ “Энэ бол том амжилт. Хамгийн гол нь хүрсэн түвшингээ тогтвортой хадгалж улам сайн ажиллаарай” хэмээсэн юм. Дээрх арга хэмжээнд байгууллагаа төлөөлж оролцсон ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа, Стратеги, төлөвлөлт, санхүү бүртгэлийн албаны дарга Ч.Батболд нар хариу талархал илэрхийлж, цаашид илүү сайн хичээж ажиллах болно гэлээ.\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай