•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISO 9001 zassan111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.


  • ЦССҮТ ISO 9001:2016 стандартын гэрчилгээ авах болзол хангалаа

    ЦССҮТ 2014 оноос эхлэн Чанарын менежементийн тогтолцоо буюу ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 9 дүгээр сард “SFCS” ХХК-иар урьдчилсан аудит хийлгэсэн юм. Өнөөдөр баталгаажуулах аудит хийгдэв.\r\nӨмнөх аудитаар өгөгдсөн 9 зөвлөмжийн дагуу нийт 15 ажлыг төлөвлөн амжилттай хэрэгжүүлсэн байна. Баталгаажуулах аудитаар ямар нэгэн үл тохирол, нэмэлт зөвлөмж гараагүй бөгөөд тус төвд чанарын менежментийн тогтолцоог үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлснийг үнэллээ.\r\nАудитор Т.Гаравхүү хаалтын хурал дээр “Юуны өмнө танай хамт олонд баяр хүргэе. Төрийн байгууллага, тэр тусмаа эрүүл мэндийн байгууллагаас зориг гарган Олон улсын Чанарын удирдлагын тогтолцоо буюу “ISO 9001:2016” стандартыг нэвтрүүлж үр дүнд хүрч байгааг хэлэхэд таатай байна. ЦССҮТ Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2016 стандартын гэрчилгээг авах болзлоо хангалаа. Хамт олноороо нэгдэж чадвал ямар амжилтад хүрдгийг харж бахархаж байна. Хүсэл тэмүүлэл, зүтгэлтэйгээр чиглүүлж ажилласан төвийн захирал болон албаны дарга, нийт эмч, ажилтнуудад баярлалаа. ЦССҮТ улсын хэмжээнд өвөрмөц үйл ажиллагаа явуулдгийн хувьд өөрийн үйл ажиллагааг нотлон харуулах том амжилтад хүрлээ. Цаашид энэхүү хүрсэн түвшингээ тогтвортой хадгалаарай. Жил бүр хяналтын аудит хийгдэнэ” гэлээ.\r\nЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр хариу талархал илэрхийлж хэлсэн үгэндээ “Юуны өмнө хамт олондоо халуун баяр хүргэе. Бид ЧУТ-ны ISO 9001:2016 стандартад хүрэх гэж тодорхой төлөвлөгөө боловсруулж 3 жил гаруйн хугацаанд шаргуу зүтгэсэн. Өнөөдөр тэр зорилгодоо амжилттай хүрсэндээ сэтгэл нэн хангалуун байна. Энэ хугацаанд бид төвийн лабораторийн үйл ажиллагааг ISO MNS 15189:2015-аар магадлуулан, энэ онд дахин 4 жилээр амжилттай сунгуулаад байна. Бид алсын хараагаа “Цус сэлбэлт судлалын чиглэлээр Азидаа тэргүүлэгч орны нэг болно” хэмээн тодорхойлсон. Өнөөдөр ISO 9001:2016 стандартын гэрчилгээг авах болзлоо хангасан нь алсын хараандаа тусгасан том зорилгоо биелүүлэх алхам болж байна. Цаашид энэ түвшингээ хадгалан улам сайжруулж ажиллах болно” гэв.

    \r\naudit\r\n\r\n_i2a2178\r\n\r\n 

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.