ЦССҮТ “Ахмадын баяр”-ыг тохиолдуулан Монголын донорын холбооны гишүүн, цусны донорын сургалт сурталчилгаа, явуулын хэлбэрээр донор зохион байгуулах ажилд сайн дурын идэвхтнээр тогтмол ажилладаг 20 ахмад донорыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр хүндэтгэлийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөргүй маргааш гэж үгүй. Та бүхний ариун үйлс, сүүн зам цусны албаны хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан, оруулж ч байгаа. ЦССҮТ та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг” хэмээн онцоллоо. Ахмад доноруудыг төлөөлж тус холбооны ахмадын зөвлөлийн дарга Г.Жамц “ЦССҮТ-ийн хувьд МДХ-той маш сайн хамтарч ажилладаг. Биднийг дэмждэг, үгийг маань сайн сонсч, хүлээж авдаг. ЦССҮТ-ийн үйл ажиллагааг бид өндрөөр үнэлдэг” гэлээ. Ахмад донорууд тодорхой асуудлаар санал бодлоо хэлж, харилцан ярилцсаны дараа хүрэлцэн ирсэн ахмадуудад ЦССҮТ-ийн гарын бэлгийг гардуулсан юм.\r\n\r\n




Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай