Монгол Улсын Эрүүл мэндийн яам АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан билээ. Энэ хүрээнд АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэргэжилтнүүд 9 дүгээр сарын 11-ний өдрөөс Монгол Улсад ажиллаж байгаа бөгөөд энэ удаад “Цочмог гепатитийн С вируст халдварын эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотой дамжих эрсдлийн үнэлгээ” хийж байна. Хөтөлбөрийн дагуу ЦССҮТ-д ажиллаж холбогдох эмч мэргэжилтнүүдтэй уулзалт ярилцлага хийлээ. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр Цусны албаны үйл ажиллагаа, цусны аюулгүй байдал, ялангуяа цус сэлбэлтээр дамжих халдвараас сэргийлэх чиглэлээр хэрэгжсэн төрийн бодлого, ЭМЯ болон тус төвөөс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг дэлгэрэнгүй тайлбарлаж сонирхсон асуултад хариуллаа.\r\nАНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэргэжилтнүүд цусны аюулгүй байдлын талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.\r\n\r\n
\r\n\r\n



Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.