Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын аж үйлдвэр, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, мал аж ахуй, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын Ардын болон Гавьяат цол, төрийн одон, медаль хүртээсэн билээ. Тэдний нэг нь ЦССҮТ-ийн захирал асан Д.Улаанхүү юм.\r\n\r\n1993-2012 онд ЦССҮТ-ийн захирлаар ажилласан түүний эрүүл мэндийн салбар, тэр дундаа цусны албаны хөгжилд оруулсан хувь нэмрийг нь төр засаг өндрөөр үнэлж Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор шагнасанд ЦССҮТ-ийн нийт ажилтан, албан хаагчид баяр хүргэлээ.\r\n\r\nД.Улаанхүү гавьяат одоо “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр 5” төслийн зөвлөхөөр ажиллаж байна.\r\n\r\n



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай