\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\nСар бүрийн 3 буюу уламжлалт “Цусаа бэлэглэх өдөр”-ийн арга хэмжээ өнөөдөр ЦССҮТ дээр боллоо. Энэ удаад аялал жуулчлалын салбарынхан “Амьдрал бэлэглэе” сайн үйлсийн аянд нэгдэж байгаа юм. Монголын Аялал Жуулчлалын Холбооны энэхүү санаачлагыг БОАЖЯ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар дэмжсэн бөгөөд уг сайн үйлсийн аянд өнөөдрийн байдлаар “Жуулчин”, “Нью Жуулчин Турс”, “Цолмон Трэйвел”, “Актив Адвенчер турс Монголиа”, “Дисковер Монголия Трэйвел”, “Летс Трэйвел”, “Грийт Чингис Экспедишнс” зэрэг компаниуд нэгдээд байна. Арга хэмжээний хүрээнд ЦССҮТ-өөс Ц.Энхтөгст “Мөнгөн донор”, Б.Батмөнх, Х.Болдбаатар нарт “Хүрэл донор” өргөмжлөл гардуулсан бол 20 гаруй удаа цусаа бэлэглэсэн Т.Энх-Од, С.Бат-Эрдэнэ, Г.Сарантуяа нарт “Бахархал-20” тэмдэг, 10 удаа бэлэглэсэн Г.Ганбаяр, С.Аварга, М.Бат-Эрдэнэ нарт “Бахархал-10” тэмдэг, батламж гардуулж, алдаршууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын гаргасан уриалгын дагуу нийслэлийн төр захиргааны байгууллагуудын цусаа бэлэглэх аян ийнхүү амжилттай үргэлжилж байна.



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай