\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр-5” төслийн хүрээнд ”Цус, цусан бүтээгдэхүүний эмнэлзүйн зохистой хэрэглээ” сэдэвт сургагч багш бэлтгэх гуравдахь удаагийн сургалт ЦССҮТ-д өнөөдөр буюу 2017оны 6 дугаар сарын 19-нд эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх уг сургалтад 21 аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Нэгдсэн эмнэлгийн Цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн эмч мэргэжилтнүүд хамрагдаж байна. Эмнэлгийн байгууллагын удирдлага, эмч, мэргэжилтнүүд болоод Цусны албаны эмч, мэргэжилтнүүдэд цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний талаар мэдлэг олгож, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, баримтжуулалт, хяналтын тогтолцоог хөгжүүлэх, сайжруулах, ур чадвар, дадлыг олгоход сургалтын гол зорилго оршиж буй бөгөөд номын дуу сонссон эмч, мэргэжилтнүүд сургалтаар олж авсан мэдлэгийнхээ хүрээнд өөрийн ажиллаж буй эмнэлэгтээ дээрх сургалтыг зохион байгуулж, эмнэлзүйн зохистой хэрэглээг хэвшүүлэх юм. \r\n\r\nД. Дорж



Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай