Энэ сарын 15-19-ний хооронд Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн хурлын танхимд “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд “ЦССҮТ-ийн үйл ажиллагаанд чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001:2015-г хэрэгжүүлэх нь” сэдэвт сургалт амжилттай болж өндөрлөлөө. Цусны албаны эмч мэргэжилтнүүдэд чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд мөрдөх стандартын талаар мэдлэг олгож, баримтжуулалтын тогтолцоог хөгжүүлэх, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэх, хандлага, ур чадвар, дадлыг сайжруулах зорилготой уг сургалтад Канадын олон улсын нийгэмлэгийн Чанарын удирдлагын тогтолцооны Олон улсын зөвлөх профессор Смит Сибинга онолын 12, дадлагын 16 буюу нийт 1,5 багц цагийн хичээл орсон бөгөөд “Чанарын удирдлагын тогтолцооны шаардлага, олон улсын стандартын тухай ойлголт, аудит, итгэмжлэлийн тухай”, “Байгууллагын төлөв байдал, сонирхогч талуудын хэрэгцээ, чанарын удирдлагын тогтолцооны хамрах хүрээ, үйл явц”, “Төвийн манлайлал, төлөвлөлт, дэмжих үйл ажиллагааг тодорхойлох нь” зэрэг сэдэвт хичээл орсон юм.
\r\n




Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай