\r\n\r\n
\r\n
Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ЦССҮТ сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр”-өөр зарласан бөгөөд төрийн болоод төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран тэмдэглэдэг уламжлал нэгэнт тогтжээ. Энэ өдрийн хүрээнд өнөөдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар нийгмийн хариуцлагаа биелүүлэн, цусаа бэлэглэх сайн дурын аянд нэгдэн дүүргийнхээ байранд “Цусаа бэлэглэх донорын өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
\r\n
Тус арга хэмжээнд ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, холбогдох эмч мэргэжилтнүүд болон Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбат, Засаг даргын орлогч П.Давхарбаяр нар оролцов.
\r\n
Өдөрлөгийн нээлт дээр Д.Сүхбаатарын нэрэмжит дүүргийн 2 дугаар сургуулийн 10А ангийн сурагч морин хуурч Б.Бархас “Жалам хар”-ыг тоглож эрхэм доноруудад баяр хүргэлээ.
\r\n
ЦССҮТ-өөс нийт 72 удаа цусаа бэлэглэсэн Ү.Тэгшбаатар, 70 удаа цусаа бэлэглэсэн А.Гээзандан, Б.Үүрийнтуя нарт “Хүрэл донор”-ын өргөмжлөлийг гардуулсан бол 10 удаа цусаа бэлэглэсэн С.Цогтгэрэл, А.Наранбаатар, С.Чинзориг нарт “Бахархал 10” тэмдэг, батламж гардуулж талархал илэрхийлж алдаршуулсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын гаргасан уриалгын дагуу нийслэлийн төр захиргааны байгууллагуудын цусаа бэлэглэх аян ийнхүү амжилттай үргэлжилж байна.



Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс зохион байгуулдаг “Эрдэм шинжилгээний XXII бага хурал” 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
“Цусны аюулгүй байдал, тулгамдаж буй асуултууд” бүс нутгийн уулзалтад оролцов.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцлаа
“Ахмадаа сонсье” уриан дор Ахмадын өдрийг тэмдэглэлээ
МОНГОЛ УЛСЫН ЦУСНЫ АЛБАНЫ СУВИЛАГЧДЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.
Үнийн санал ирүүлэх тухай
Үнийн санал ирүүлэх тухай
ЦУС СЭЛБЭЛТ, СУДЛАЛЫН САЛБАРЫН ШИЛДЭГҮҮДДЭЭ ШАГНАЛЫГ НЬ ГАРДУУЛЖ АМЖИЛТ ХҮСЛЭЭ