Өнөөдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 22-нд ЦССҮТ дээр “Багш, шавийн эрдмийн уулзалт” боллоо. Эрүүл мэндийн салбарын дээд мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ойн хүрээнд багш, шавийн нандин харилцаа холбоог бий болгох зорилготой уг арга хэмжээнд АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор, академич Г.Батбаатар, АШУҮИС-ийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал, АУ-ны доктор, профессор, академич Н.Сүмбэрзул, АШУҮИС-ийн ерөнхий аудитор, АУ-ны доктор, профессор П.Цэдэн, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, АУ-ны доктор, профессор О.Чимэдсүрэн тэргүүтэй тус сургуулийн багш нар оролцож “Анагаах ухааны олон улсын хөгжлийн чиг хандлага”, “Эмнэлгийн мэргэжилтний эрхзүйн зөрчил, түүний шалтгаан”, “Эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн асуудал”, “Шинэ ба сэргэж буй халдварт өвчин” зэрэг олон сонирхолтой сэдвээр лекц уншиж, багш, шавийн халуун дотно яриа өрнүүллээ.\r\nЦССҮТ-ийн эмч Н.Халиуныг Клиникийн профессор цолоор, тус төвийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа, Нэгдсэн лабораторийн тасгийн эрхлэгч М.Цэрэндэжид нарыг АШУҮИС-ийн “Эрдэнийн очир” медалиар тус тус шагналаа. Уулзалтын дараа дээрх эрхэм зочид төвийн үйл ажиллагаатай танилцсан юм.
\r\n
\r\n\r\n
\r\n\r\n
\r\n\r\n




“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна
АВЛИГЫН ЭСРЭГ НЭГДЬЕ!
Монгол улсад орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 114 жилийн ой, Бүртгэл санхүү, эдийн засгийн ажилтны баяр эдгээр өдрүүдэд тохиож байна.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нэгдсэн менежментийн тогтолцооны аудитад хамрагдаж байна