•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISO 9001 zassan111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.


  • Чийрэгжүүлэлтийн танхим үүдээ нээлээ

    ei2a8551\r\n\r\nЭрүүл мэндийн яамнаас 2017 оныг Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан ЦССҮТ  “Эрүүл төв” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэв. Тэрхүү хөтөлбөрийн хүрээнд олон ажил хийгдэж байгаагийн нэг нь өнөөдөр буюу 2017 оны 5-р сарын 5-нд ЦССҮТ-д болсон Чийрэгжүүлэлтийн төвийн нээлт юм.\r\n\r\nДашрамд дурдахад ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр 2017 оны 4 сарын 3-14 өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсад нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөр боловсруулах, удирдан зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох менежерийн түвшний сургалтанд амжилттай оролцсон юм.\r\n\r\nТэрбээр  тус сургалтын талаар төвийн нийт ажилчдад сургалт зохион байгуулахаас гадна цаашид “Эрүүл төв” болон “Аюулгүй ажиллагааг эрхэмлэсэн ажлын байр” зэрэг 2 хөтөлбөрийг төвийн хэмжээнд авч хэрэгжүүлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон нийтэд чиглэсэн ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эхнээсээ ажил хэрэг болоод эхэлжээ.\r\n\r\nТухайлбал, байгууллагын нийт ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, алба, тасаг нэгжүүдийн чийрэгжүүлэлтийн өрөөнд хичээллэх хуваарь гаргах, явган аялал зохион байгуулах, байгууллагын аварга шалгаруулах спортын бага наадам зохион байгуулах, хүнсний аюулгүй байдал, эрүүл зохистой хооллолтын талаар сургалт зохион байгуулах, ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдад цусны донорын мэдлэг олгох сургалт зохиох, ажилтнуудын бие бялдарын хөгжил, чийрэгжүүлэлтийн түвшин тогтоох зэрэг олон ажил зохиох аж.\r\n\r\n 

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.