•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISO 9001 zassan111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.


  • Хотын дарга уриалга гаргаж, цусаа бэлэглэлээ

    xot-2\r\n\r\nxot-darga\r\n

    Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу ЦССҮТ-өөс сар бүрийн 3-ны өдрийг 2015 оноос эхлэн “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Өнөөдөр буюу 2017 оны 5 дугаар сарын 3-нд болсон уг уламжлалт арга хэмжээг тус төв Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МУЗН-тай хамтран тэмдэглэхээр болсон юм.\r\nЭнэ сарын “Цусаа бэлэглэх өдөр”-ийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит болгон зарлаж байгаагаараа онцлог бөгөөд хотын мэр С.Батболд хүрэлцэн ирж уриалга гаргалаа. Тэрбээр уриалгадаа “Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд нийцсэн жигд, хүртээмжтэй тусламж үйлчилгээг үзүүлэх болон Монгол Улсын Донорын тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр нийслэлийн төр захиргааны байгууллагуудаас олон талт үйл ажиллагааг төлөвлөн явуулж байна. Энэ хүрээнд сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх, аюулгүй цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байна. Ард иргэдийн дунд цусаа бэлэглэх, бусдад амьдрал хайрлах хүсэл сонирхол өсч байгаа нь сайшаалтай хэдий ч өсөн нэмэгдэж буй цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангах зайлшгүй шаардлагатай байна. Иймээс нийслэлийн төр захиргааны байгууллага, компани аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, ард иргэд, оюутан залуучуудыг нийгмийн хариуцлагаа биелүүлэн, нэгдэхийг УРИАЛЖ байна.Тогтмол хугацаанд цусаа бэлэглэцгээе” хэмээн онцоллоо.\r\nДараа нь нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд цусаа бэлэглэсэн юм. Дашрамд дурдахад, олон улсын сайн туршлагаас харахад 1 саяас дээш хүн ам төвлөрсөн хотуудад 5-8 цус цуглуулах төв ажиллаж байж донорын тоог нэмэгдүүлж, цусны нөөц, хангамжийг сайжруулахад илүү үр нөлөө үзүүлдэг. Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд цус цуглуулах “Баянгол”, “Баянзүрх”, “Сүхбаатар” гэсэн гурван төв ажиллаж байгаа бөгөөд цаашид тоог нь нэмэгдүүлэх шаардлагатай аж.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.