Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан Эрүүл Мэнд Спортын сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.\r\n\r\nЭнэ өдрийн гол зорилго нь сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, донорын үйлсийг тогтмол сурталчлах, ард иргэдэд цусаа бэлэглэхийн ач холбогдлын талаар ойлголт өгөх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.\r\n\r\nЭнэхүү үйл ажиллагааг 2015 оны 4 сараас эхлэн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 9 сарын 17-нд болох баатарлаг Хилчдийн түүхт 83 жилийн ойг угтан 9 сарын 3-ны өдрийг ХХЕГ, ХЦ-ийн 0253-р ангийн бие бүрэлдэхүүн өөрийн нэрэмжит донорын өдөрлөг болгон хоёрдох жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.\r\n\r\nӨнөөдрийн арга хэмжээний хүрээнд 70-аас дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн 3 хүндэт донорыг “Хүрэл” донороор өргөмжлөн алдаршуулсан.\r\n\r\nСар бүрийн 3-ны энэ өдрөөс эхлэн 10 болон 20 удаа цусаа бэлэглэсэн доноруудад энгэрийн тэмдэг гардуулах болсон. Энэ удаад 4 донор энэхүү тэмдэгийг гардаж авлаа.\r\n\r\nХХЕГ, Хилийн цэргийн анги салбарын хамт олон нь Донорын цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал хангамжийг сайжруулах, идэвхтэн донорын тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдол өгч тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг Донор хамт олон юм.\r\n\r\n




“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТ БАЙАНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Авлигатай тэмцэх газрын ашиглаж буй авлигыг мэдээлэх 110 тусгай дугаар 1-110 болж өөрчлөгдлөө.
ТАЛАРХАЛ
Г.ЗАНДАНШАТАР: НЭГ ДОНОРЫН ХАНДИВЛАСАН ЦУС ГУРВАН ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭДЭГ. ЦУСАА ХАНДИВЛАЖ, БУСДАД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭХИЙГ МОНГОЛЧУУДДАА УРИАЛЖ БАЙНА
ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЭМНЭЛЗҮЙН СУРГАГЧ БАГШ НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ.
“Цусны аюулгүй байдал, зохистой хэрэглээ” багц цагийн сургалт явагдаж байна