JCI Капитал салбар байгууллага, ЦССҮТ-тэй хамтран JCI Монгол Байгууллагын XIX Үндэсний Чуулганыг угтаж өдөр цусаа бэлэглэх өдөрлөгийг зохион байгууллаа.\r\n\r\nЦССҮТ нь 2009 оноос JCI Капитал байгууллагатай хамтран ажиллаж байгаа бөгөөд 2016 онд байнгын донорын эзлэх хувийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг олон нийтэд сурталчлах, цусны донорыг алдаршуулах чиглэлээр “Санамж бичиг”-т гарын гарын үсэг зурсан.\r\n\r\nЭнэхүү “Санамж бичиг”-ийн хүрээнд төлөвлөгдсөн ажлуудыг үе шаттайгаар амжилттай зохион байгуулж байгаа билээ.\r\n\r\nЦССҮТ нь 2016 оны 9 сараас эхлэн 10 болон 20-оос дээш удаа цусаа бэлэглэсэн доноруудад өгөлтийн тоог илэрхийлсэн “Бахархалын тэмдэг” гардуулдаг болсон. Энэхүү өдөрлөгийн үеэр JCI байгууллагын гишүүд болох цусаа 11 дэх удаагаа цусаа бэлэглэж буй Б.Барсболд, 10 дахь удаагаа цусаа бэлэглэсэн Л.Загдрагчаа С.Батмөнх, Л.Батхуяг нарт “Бахархалын тэмдэг”-ийг гардуулж талархал илэрхийллээ.\r\n\r\n








Үнийн санал ирүүлэх тухай
“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, ХАДГАЛАМЖИЙН НЭГЖ ҮҮСГЭХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Цус сэлбэлт судлалын үндэсний төв “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” аянд нэгдлээ
“ОЛОН УЛСЫН ЭМЧ НАРЫН ӨДӨР-ийг” тохиолдуулан эмч тандаа баярлалаа.
“ЦУСНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ХЭВШҮҮЛЬЕ” СЭДЭВТ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
“Эрүүл мэндийн үйлчилгээнд тавих шаардлага MNS 7014:2023 стандарт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
“Цус сэлбэлт судлалын салбарын Үндэсний зөвлөгөөн 2026” амжилттай зохион байгуулагдлаа.
Сонсгол хамгаалах дэлхийн өдөр 2026: Хүүхдийн сонсголыг хамгаалъя!
Үнийн санал ирүүлэх тухай