•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЦССҮТ-ИЙН НИЙТ АЖИЛЧДАД АМИЛУУЛАХ СУУРЬ, ТУСЛАМЖИЙН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

    “Амилуулах суурь тусламж, эрүүл мэндийн боловсрол олгох” онол, практик хосолсон ажлын байрны сургалтыг “Чагнуур” эмч, мэргэжилтнүүдийн нийгэмлэг ТББ-тай хамтран 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ЦССҮТ-ийн Донор зохион байгуулалтын тасаг, Нэгдсэн лабораторийн тасаг, Үйлдвэрлэлийн тасаг, Цусны чанар, аюулгүй байдлын алба, Захиргаа, маркетингийн алба, Эрдэм шинжилгээ, мэдээллийн технологийн алба, Инженер, техникийн тасаг, Сувилахуй, үйлчилгээний албаны нийт 48 эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилчдыг хамруулан амжилттай зохион байгууллаа.
    Сургалтыг тус нийгэмлэгийн сургагч багш:
    -УГТЭ-ийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгийн их эмч,
    АУ-ны магистр Д.Цагаан
    -АШУҮИС-ийн Зүрх, судасны тэнхимийн багш, эмч АУ-ны магистр Н.Бат-Эрдэнэ
    -АШУҮИС-ийн Цус, судлалын тэнхимийн багш АУ-ны доктор Н.Баялагмаа нар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн PRESTAN брэндийн маникин болон бусад
    хэрэглэгдэхүүн ашиглан удирдан явууллаа.
    Хамтран ажиллаж үр дүнтэй, хэрэгцээт сургалтыг зохион байгуулсан www.chagnuur.mn контент бүтээгч, сургагч багш нартаа талархсанаа илэрхийлье.
    2023.02.161
    2023.02.162 2023.02.163 2023.02.164 2023.02.165 2023.02.166     2023.02.167
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.