•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • СОЛОНГОС УЛСЫН САЙН ДУРЫН “ASEZ” ОЮУТНЫ БАГ ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЛОО.

    Хүмүүнлэгийн үйлст үзэл бодол, гарал угсаа, арьсны өнгө, хэл, соёл, шашин шүтлэг хамаардаггүй. Энэ утгаараа Бурханы сүм-Дэлхийн сайн мэдээ авралын зар нийгэмлэгийн хамт олон 2009 оноос эхлэн 15 жил тогтвортой ЦССҮТ-ийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллаж ирсэн.
    Энэ удаа Солонгос улсын, сайн дурын оюутны баг ,ASEZ байгууллагын гишүүд хүрэлцэн ирж цусны төвийн үйл ажиллагаатай танилцан ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр, Бурханы сүмийн ерөнхий пастор Ким Юүль Сань нар үг хэлэн цаашид хамтран ажиллах гэрээ байгуулав.
    Тэд НҮБ-ээс хэрэгжүүлдэг тогтвортой хөгжлийн 17 зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгын хүрээнд эхний ээлжинд Баянзүрх дүүргийн хүүхэд хамгааллын түр байранд очиж сайн дурын ажил хийсэн. Цаашид уур амьсгалын өөрчлөлтөөс эхлээд ундны ус, эрүүл мэнд, ногоон хөгжил зэрэг чиглэлээр тодорхой ажлуудыг хамтран өрнүүлэх юм.
    САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
    +2
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.