•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ШИНЭ ҮЕИЙН ДРОН АШИГЛАН ЦУС ЦУСАН БҮТЭЭГДЭХҮҮН ТЭЭВЭРЛЭЛЭЭ

    Монгол Улсын нийт хүн амын тал хувь нь болох 1.6 сая хүн Улаанбаатар хотод амьдардаг. Хотын замын хөдөлгөөнд 685 000 тээврийн хэрэгсэл оролцож 9-13 км цаг хурдтай зорчиж, хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсч байгаа нь эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн хүртээмж, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

    Европын Холбооны 2022 онд нийтэлсэн Гамшгийн үеийн шуурхай хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах загвар зөвлөмжид дурдсанаар цус цусан бүтээгдэхүүний хангамж хүртээмжийн зураглалыг тодорхойлох нэн чухал шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэсэн байдаг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нарлаг-Улаанбаатар Ротари клубтэй хамтран 2020 онд анх удаа Монгол улсад дрон ашиглан цус цусан бүтээгдэхүүн тээвэрлэхээр туршилт судалгааны ажлыг эхлүүлсэн байдаг.

    Цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2023 онд 70 эмнэлэгт өдөрт 1-2 удаа  цусан бүтээгдэхүүн нийлүүлж байгаа ба эмнэлэг бүр 1 автомашин, 1 жолооч, 1 сувилагчтай хөдөлгөөнд оролцож, тэр хэрээр хөдөлгөөн нэмэгдэж, зардал гарч  байна.

    2023 оны 09 дүгээр сарын 28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан ‘Mongolia New Smart Logistics Symposium 2023’-ын үеэр Монгол болон Япон улсын 10 байгууллага (Japan International Cooperation Agency (JICA) Цус сэлбэлт судлалын үндэсний төв, АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Ньюком групп Мобиком Корпораци ХХК, Ток Ток ХХК, Aeronext Inc. ACSL Ltd. KDDI SmartDrone Inc. Seino Holdings Co., Ltd) аж ахуйн нэгж санамж бичиг зурж дрон ашиглан хүргэлт хийх үйлчилгээг Монголд бий болгох төслийг эхлүүлсэн байна. Уг төслийн хүрээнд анхны тээвэрлэлтийг 2023 оны 11 сарын 13 өдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг хооронд нийт 4,75км зайд AirTruck буюу тусгай ложистикийн дрон ашиглан цус цусан бүтээгдэхүүн тээвэрлэх нислэг хийлээ. Энэхүү AirTruck тусгай ложистикийн дрон нь 5кг буюу 15 нэгж цус цусан бүтээгдэхүүнийг цагт 36 км хурдтай 12 минутад зорилтод газраа хүргэлт хийлээ.

    1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.