•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв нь цус, цусны бүрэлдэхүүн хэсэг цуглуулах, шинжлэх, цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, олгох үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулдаг Эрүүл мэндийн яамны харьяа Тусгай мэргэжлийн төв юм.
    Тус төв нь 2015 онд Олон улсын “Эрүүл мэндийн лаборатори. Чанар ба чадавхид тавигдах шаардлага” ISO 15189:2015, 2017 онд Чанарын менежментийн тогтолцоо-шаардлага” ISO 9001:2015, 2018 онд “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” OHSAS 18001:2012, 2022 онд “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо-шаардлага” ISO 45001:2018 стандартыг тус тус нэвтрүүлэн, тогтвортой хэрэгжүүлж байгаа, Эрүүл мэндийн салбартаа манлайлагч байгууллага билээ.
    Бид жил бүр Чанарын менежментийн болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын болон Эрүүл мэндийн байгууллагын лабораторид тавигдах шаардлагын баталгаажуулах, магадлах аудитуудад амжилттай хамрагдаж, үйл ажиллагаа тасралтгүй сайжруулсаар ирсэн бөгөөд 2023 онд Нэгдсэн менежментийн тогтолцоонд шилжих зорилго тавин ажиллаж, 2023 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Чанарын менежментийн болон Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын Нэгдсэн менежментийн тогтолцооны гэрчилгээгээ гардан авсан амжилтаар шинэ оноо угтаж байна.
    Цаашид ч олон улсын болон үндэсний стандартуудын шаардлагыг тогтвортой ханган ажиллахын сацуу аудитын зөвлөмжийн мөрөөр үйл ажиллагаагаа байнга сайжруулж ажиллах болно.
    Энэ дашрамд олон улсын стандарт нэвтрүүлэх ажлын эхлэлийг тавьж, тасралтгүй сайжруулахын зэрэгцээ одоог хүртэл нэр төртэйгөөр үргэлжлүүлэн авч яваа төвийн үе үеийн удирдлага, нийт хамт олондоо талархал илэрхийлж, цусны аюулгүй байдлыг хангах үйлсэд нь улам их амжилт хүсье.
    412618341_761436502679276_5865445605410112562_n
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.