•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Түүхэн замнал

    ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН САЛБАРЫН ТҮҮХЭН ХӨГЖИЛ

    Цус сэлбэх албаны суурь тавигдсан нь 1938-1962 он

    ХХ зууны эхэн үе хүртэл манай улсад дорно дахины анагаах ухаан ялангуяа монгол, төвд эмчилгээ зонхилж байсан бөгөөд тусгайлсан эмнэлгийн байгууллагагүй, зөвхөн гэрээр эмнэлгийн болон сувилахуйн тусламж үзүүлэх уламжлалт арга үе зонхилж иржээ. 1921 онд Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар санаачлан ард иргэд, ардын цэргийн байлдагчдад нэгэн адилаар үйлчлэх цэрэг, иргэдийн эмнэлгийг нийслэл хүрээнд байгуулснаар “Орчин үеийн эрүүлийг хамгаалахын түүх” эхэлсэн гэж үздэг.

    1923 онд хуралдсан МАХН-ын 2 дугаар их хурлын тогтоолд “Олон ард янз бүрийн халдварт өвчин хийгээд яр шархны улмаас  шаналж байгаа тул эмнэлгийн нэр хүндийг өргөж, тарилга, вакцинжуулалт, халдваргүйжүүлэх болон үнэ төлбөргүй эмчилгээ явуулдаг эмнэлгийн газруудыг байгуулах нь чухал байна” хэмээн тусгажээ. Ийнхүү 1930-аад оны үед ортой эмнэлгүүд бий болж мэс заслын болон төрөх эмнэлгүүд байгуулагдаж эхэлжээ

    1 2

    1938 онд Улсын төв эмнэлгийн эмч В.Ичинхорлоо /нэрт  мэс засалч  доктор, профессор/, зөвлөх эмч В.Г.Глушныков цус авч өвчтөн н.Лувсандоржид сэлбэсэн нь Эрүүлийг хамгаалахын түүхэнд тэмдэглэгдсэн “Анхны цус сэлбэлт” гэж үздэг. Түүнчлэн 1939 оны Халх голын, 1945 оны чөлөөлөх дайны жилүүдэд фронтын цэргийн эмч нарын удирдлага дор тэр үеийн эмнэлгийн санитор, байлдагч нараас цус авч шархадсан цэрэг, дайчдыг эмчилж байсан дурсамж, баримт олонтой тэмдэглэгдэн үлджээ. Энэ үеэс эхлэн цусаа олон удаа бэлэглэж байсан н.Бямбажав, н.Цэрэн нарын цусны донорууд олноор төрж эхэлсэн түүхтэй.

    3

    1940 оны эхээр хот хөдөөд мэс заслын эмнэлэг, төрөх газрууд шинээр  байгуулагдаж, цусны хэрэгцээ нэмэгдэж эхэлсэн ба эмнэлгүүдэд бэлтгэгдсэн цусны чанар, хүртээмж хангалтгүй, урвал хүндрэл цөөнгүй байсан зэргээс үндэслэн БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1956 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 16 тоот тогтоолоор Улаанбаатар хотын Мэс заслын больницын дэргэд цус сольж эмчлэх газрыг 4 хүний орон тоотойгоор байгуулжээ.

    pksjdfnsdlf1963123pksjdfnsdlf1963

    Энэхүү газрын анхны их эмчээр мэс заслын эмнэлэг (одоогоор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг)-ийн мэс заслын эмч М.Сүхбаатар, бага эмчээр Ц.Янжинлхам, Д.Халзмаа, үйлчлэгчээр н.Гялцан нар ажиллаж байжээ. Энэхүү газар нь эмнэлгийн байгууллагуудыг бэлтгэн хадгалсан эмчилгээний цусаар хангах, цус солих аргыг эмнэлгийн байгууллагуудад зөвөөр зохиж байгаа эсэхэд хяналт тавих, доноруудыг бүртгэн авч тэдэн дээр тавих эрүүл мэндийн хяналтыг нарийн зохиох, мөн их бага эмч нарыг цусаар эмчлэх мэргэжилд сургах ажлуудыг хийж гүйцэтгэдэг байсан байна. Ийнхүү Монгол улсад Цусны алба үүсэж хөгжих бэлтгэл үндсэндээ хангагдсан байна.

    кзыбоөзк 6 лүоытөзыб 7

               Цус сэлбэх бие даасан алба үүссэн нь                       Бага эмч Халзмаа, Жамбал нар эрүүл цус авч байгаа нь, 1956 он

    Монгол Улсад 1960 оны эхэн үед Цацрагтуяа эмнэлэг, Хоёрдугаар амаржих газар, Төмөр замын эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг зэрэг тусгай мэргэжлийн эмнэлгүүд шинээр байгуулагдаж, эмчилгээний аргууд шинээр нэвтэрснээр холбоотой цус, цусан бүтээгдэхүүний захиалга, хэрэглээ нэмэгдсэн.

    кпзбыоөзыблтө 9

    болөаүбөша 8Донорын үйлсийг сурталчлах, дэмжих ажилд онцгойлон анхаарч БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 1 дүгээр сарын 17 өдрийн “Хүндэт донор” гэдэг энгэрийн тэмдэг бий болгох тогтоол гарсан.

    Энэхүү тогтоолд:

    …Хүний эрүүл энхийн төлөө энэрэнгүй сэтгэлээр цусаа өгч, эмнэлгийн байгууллагуудад тусалж байгаа доноруудыг Монголын улаан загалмай нийгэмлэгийн гүйцэтгэх хорооноос шалгаруулан шагнаж байх “Хүндэт донор” гэдэг тэмдэг, дипломыг бий болгосугай…

    …Доноруудыг цус авдаг эмнэлгийн газрын хуваариар, яаралтай үед өөрийн зөвшөөрсний үндсэн дээр тусгай дуудлагаар саадгүй ирүүлж, уул эмнэлгийн газрын магадалгаа ёсоор цусаа өгсөн өдөрт нь цалинг хэвээр олгон амруулж байхыг холбогдох байгууллагын эрх баригчдад даалгасугай…

    …Цусаа тасралтгүй өгч байгаа “Хүндэт донор” тэмдэгтэй хүмүүсийг улсын амралт, сувилал, эмнэлгийн газруудад тэргүүн ээлжид хүлээн авч үйлчлэх журам тогтоохын Монголын үйлдвэрчний эвлэл /н.Бямбадорж/, Эрүүлийн хамгаалах яам /н.Туваан/ нарт даалгасугай…

    …Донорын цус бэлтгэдэг аймаг, хотын эмнэлгийн газруудыг Сайд нарын зөвлөлийн 1956 оны 16 дугаар тогтоолд хамруулан тэдгээрт цус өгсний ба хоолны мөнгөнд шаардагдах хөрөнгийг төсөвлөн олгож байхыг Сангийн яам /н.Дүгэрсүрэн/-д даалгасугай…

    lksdfsdpo 10

    Эмнэлгүүдийн дэргэдэх цус сэлбэх цэгүүдийн хүчин чадал муу, хэрэгцээт цус, сийвэнгийн хэмжээ өдрөөс өдөрт нэмэгдэж эхэлсэн бөгөөд бэлтгэн гаргаж буй бүтээгдэхүүний чанар хангалтгүй, цус сэлбэлтийн дараах урвал, хүндрэл олон тохиолдох болсон зэргээс шалтгаалан төвлөрүүлэн нэгтгэж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх шаардлага зайлшгүй урган гарсан. Ийнхүү БНМАУ-ын  Сайд нарын зөвлөлийн “Цусны станц ба салбар байгуулах тухай” 1962 оны 9 дүгээр сарын 27-ны 505 тоот тогтоолоор Гуравдугаар нэгдсэн эмнэлгийн цусны станцыг Бактер шинжилгээний газрын корийн ийлдэс бэлтгэх тасагтай нэгтгэж  “Цусны төв станц”-ыг байгуулахын Эрүүлийг хамгаалах яамны сайд н.Туваанд даалгасан байна.  Энэхүү тогтоолд:

    • -1963 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулах;
    • -1963 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн, бүх аймгийн төвд цус боловсруулах салбарыг аж ахуйн тооцооны үндсэн дээр байгуулах;
    • -Цусны төв станцад шингэн ба хуурай сийвэн, стандарт ийлдэс, гаммаглобулин үйлдвэрлэх арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр заасан байна.

    pokodsfsdpif 11

    БНМАУ-ын  Сайд нарын зөвлөлийн 505-р тогтоолыг биелүүлэх ЭХЯ-ны сайдын 1962 оны 10 дугаар сарын 20 ны Б-295 тушаалд:

    1. -Гуравдугаар нэгдсэн эмнэлгийн Цусны станцыг бактер шинжилгээний газрын Корийн ийлдэс бэлтгэх тасагтай нэгтгэж Цусны төв станцыг 1962 оны 11 дүгээр сарын 1-нээс эхлэн ажиллуулахыг 3-р нэгдсэн эмнэлгийн дарга н.Раднаадорж, бактер шинжилгээний газрын дарга н.Дандий нарт даалгасан байна.
    2. -Цусны төв станцын даргаар их эмч Ч.Шаравыг 1962 оны 10 дугаар сарын 20 ноос эхлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байна.
    3. -Цусны төв станц ба аймгуудын салбаруудыг 1963 оны 1 дүгээр сарын 1 нээс эхлэн аж ахуйн тооцооны үндсэн дээр ажиллуулах тухай асуудлыг боловсруулан, сангийн яаманд орлогч сайд н.Самбуу, төлөвлөгөөний дүн бүртгэлийн хэлтсийн н.Буджав нарт даалгасан байна.

    Цусны станцад шингэн сийвэн ба хуурай сийвэн, стандарт ийлдэс, гаммаглобулин үйлдвэрлэх арга хэмжээ авахыг станцын дарга н.Шарав, бактер шинжилгээний газрын дарга н.Дандий нарт даалгасан байна.

    lpvgkodp 12Цус сэлбэх төв станцын анхны захирлаар их эмч Чимэддуламын Шаравыг, зөвлөхөөр ЗХУ-ын мэргэжилтэн И.Ф.Хоменко нарыг томилсноор Монгол улсад цус сэлбэх алба бие даан албан ёсоор байгуулагдсан билээ. БНМАУ-ын Ардын Эрүүлийг хамгаалах яамны сайдын “Цус сэлбэх төв станц ажлыг сайжруулах тухай” 1963 оны 12 сарын 3 өдрийн

    Б-309  тоот тушаалаар:

    • -Цус сэлбэх төв станцын дүрмийг баталсан
    • -Бүх больницуудад ба амаржих газруудад цус сэлбэх ажлыг хариуцсан эмчийг ерөнхий эмчийн тушаалаар томилон ажиллуулах
    • -Больниц, амаржих газруудын цус сэлбэх хариуцлагатай эмч нарыг дүрмийг баталсан
    • -Даршилсан цус ба түүнийг сэлбэгүүдийг бэлтгэх, тэдгээрийг өвчтөнд сэлбэх асуудлын талаар эмч нарт зохих сургалтыг зохион байгуулах
    • -Эмч нарт зориулсан 7 хоногийн семинарын үлгэрчилсэн төлөвлөгөөг баталсан
    • -Больницуудын хэрэгцээнд зориулан цус тээвэрлэх тусгай хайрцгийг Цусны төв станцын хийсэн хайрцгийн загвараар ойрын хугацаанд хийж бэлтгэхийг больницын ерөнхий эмч нарт үүрэг болгосон.

    Цус тээвэрлэх хайрцаг бэлтгээгүй больницуудад сэлбэх цус олгохгүй байх ба нэгэнт олгосон цусыг станцад буцааж авахгүйгээр өөрсдийнх нь хэрэгцээнд хэрэглүүлэх журам тогтоохыг цус сэлбэх станцын дарга Ч.Шаравт үүрэг болгосон байна.

    lisjpdsf 13Түүнчлэн 1964 онд Архангай, Ховд, Хөвсгөл, Дорнод аймгуудад цусны анхны салбар станцуудыг байгуулж эхэлсэн ба 1969 онд Сүхбаатар, Төв аймгуудад цусны салбар станц байгуулагдсанаар бүх аймгуудын нэгдсэн эмнэлгийн дэргэд цус сэлбэх эмчилгээ хийх боломжтой болсон

    lkjdgpsdg 14Монгол улсад цусны алба үүсэж, хөгжихөд ЗХУ-ын эрдэмтэн, зөвлөх эмч И.Ф.Хоменкогийн сэтгэл харамгүй тусламж, зөвлөгөө болон үндэсний анхны мэргэжилтэн захирал Ч.Шарав, их эмч Б.Дулмаа, М.Норолхоожав, Г.Жавзмаа, Ж.Лхагва, Ц.Бяруузана нарийн ахмад эмч, ажиллагсдын уйгагүй, нөр их  хөдөлмөрийн үр шим түүхэнд тодоор үлдэх чухал үүрэг гүйцэтгэснийг хүндэтгэн тэмдэглэх нь зүйтэй юмаа.

    1971 онд Цусны сэлбэх төв станцын орон тоо, бүтцийг шинэчлэн өргөжүүлж БНСЧУ-ын буцалтгүй тусламжаар өдөрт 60 донорт үйлчлэх хүчин чадал бүхий, иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон цусны төвийн зориулалтын шинэ байр ашиглалтад орсон. Цус авах, үйлдвэрлэх, хадгалах журам заавар, стандартыг шинэчлэн боловсруулж, тухайн үед ЗХУ-д мөрдөгдөж байсан арга техникүүдийг нэвтрүүлснээр Цусны сэлбэх төв станц болон аймгуудын салбар станцуудын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж, чанар сайжрах боломж бүрдсэн.

    pogf[ 15  oagvnofdig16  oiudfahgof17

    poasdjgoigj 18БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1970 оны 207 дугаар тогтоолд тус улсын насанд хүрсэн иргэдийн цусны бүлгийг тодорхойлж паспортад тэмдэглэх ажлын зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр БНМАУ-ын ЭХЯ-ны “Стандарт ийлдэс үйлдвэрлэх тухай” 1971 оны 3 дугаар сарын 31 ны өдрийн 158 дугаар тоот сайдын тушаалаар:

    • -Цус сэлбэх төв станцын дэргэд цусны бүлэг тодорхойлох лабораторийг шинээр нээж ажиллуулах
    • -Иргэний хамгаалалтын чиглэлээр хөдөлмөрчдийн дунд зохиогдож буй цусны бүлэг тодорхойлох ажилд хяналт шалгалт тавьж мэргэжлийн зөвлөгөө өгөх
    • -Цусны бүлэг тодорхойлох стандарт их хэмжээгээр үйлдвэрлэн хот, хөдөөгийн хэрэгцээг бүрэн хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажилласан байна.

    БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1973 оны 253 дугаар тогтоолыг биелүүлэх зорилгоор БНМАУ-ын ЭХЯ-ны 1973 оны 8 сарын 6 өдрийн  №335 тоот тушаалаар Эрүүл ахуй халдвар нян судлалын институтээс биобэлдмэлийн хэлтсийг тусгаарлан Цус сэлбэх төв станцтай нэгтгэж Биобэлдмэл цусны үйлдвэр шинжилгээний институт болгон Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харьяанд аж ахуйн тооцооны  үндсэн дээр 1973 оны 8 сарын 1-нээс эхлэн өөрчилсөн байна. Институтийн захирлаар нь доктор Доржийн Дандийг томилсон бөгөөд аж ахуйн тооцоон дээр ажиллахаар шийдвэрлэжээ.

    fhsodifjpk 19

     Биобэлдмэл, цусны үйлдвэр шинжилгээний институт, 1974 он

    “Биотехнологийг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай” МАХН-ын Төв хороо,  БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1987 оны  11-р тогтоолыг үндэслэн ЭХЯ-ны сайдын А/07 дугаар тушаалаар Биобэлдмэл шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн нэгдсэн төв байгуулж байгаатай холбогдуулан  Биобэлдмэл, цусны үйлдвэр шинжилгээний институтийн биобэлдмэлийн хэсгийг Эрүүл ахуй халдвар, нян судлалын институтэд шилжүүлсэн. “Биобэлдмэл, цусны үйлдвэр шинжилгээний институт”-ын захирлаар нь Анагаах ухааны доктор Ч.Шаравыг томилсон байна.

    l;dfivgjpdofg 20Улсын үйлдвэрлэлийн газар, байгууллагыг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, тэгдгэрийн харьяаллыг тогтоох, өөрчлөх тухай БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1990 оны 161-р тогтоолыг үндэслэн Эрүүлийг хамгаалах яамны сайдын А/151 тоот тушаалаар “Биобэлдмэл, цусны үйлдвэр шинжилгээний институт” нэрийг “Цус сэлбэлт, судлалын төв” болгон өөрчилсөн. БНМАУ-ын Эрүүлийн хамгаалах, нийгэм хангамжийн яамны сайдын 1990 оны 12 дугаар сарын 10 ны өдрийн А/174 тушаалаар захирлаар нь их эмч М.Шүрэнцэцэгийг томилж, төвийн  дүрэм, эмнэлгийн захиалгаар бэлтгэх цус цусан бүтээгдэхүүний жагсаалтыг баталсан байна.

    ;p'gdoajofg 21

    БНМАУ-ын Аж ахуй нэгжийн хууль, Улсын бага хурлын 1991 оны 31 тогтоолыг үндэслэн, БНМАУ-ын Эрүүлийн хамгаалах, нийгэм хангамжийн яамны сайдын 1991 оны 11 сарын 21 ны өдрийн А/169 тоот тушаалаар  Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийг улсын үйлдвэрлэлийн  газрын хэлбэрээр Эрүүл мэндийн яамны харьяанд 1991 оны 11 сарын 22 ны өдрөөс эхлэн аж ахуйн тооцооны үндсэн дээр аж ахуйн үйл ажиллагаа явуулахаар зохион байгуулсан байна.

    Хэдийгээр нэр, харьяалал, бүтэц олонтой солигдож , цусны албыг аж ахуйн тооцоон дээр арилжааны хэлбэрт ажиллуулж байсан ч хот, хөдөөгийн эмнэлгийн байгууллагуудын өсөн нэмэгдэж байсан хэрэгцээг хангаж, жил, таван жилийн төлөвлөгөөг тогтмол ханган биелүүлж, үйлдвэрлэл, үйл ажиллагааны технологи, бүтээгдэхүүний стандартыг шинэчлэн боловсруулж, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, чанар стандартыг жилээс жилд сайжруулж байлаа.

    Цусны албаны анхны 14 эмч, мэргэжилтнүүд зөвлөх эмч И.Ф.Хоменко, захирал Ч.Шарав, Б.Дулмаа, Ф.Галя, Н.Содном, Н.Бадамцоо, Янжмаа, Ж.Лхагва, Ц.Бяруузана, Г.Цэрэндулам, Ж.Цэрэндолгор, Б.Сүрэнхүү, н.Пэрэнлэй, н.Нармандах нар болон эдгээр он жилүүдэд Б.Дэнсмаа, Д.Дарь, Ц.Цэрэгмаа, М.Норолхоожав, Ц.Содномпил, Н.Гомбожав, С.Намсрайжав, Т.Намсрай, Б.Авирмэд,  Д.Янжинбал, Ш.Цагаан,  Да.Норжмаа, Г.Жавзмаа, Ц.Сэдэд, Б.Цэрэннадмид, Б.Дугар, Д.Янжинбал, Б.Янжинцэвэл, Д.Жаргал, А.Гарамханд, Г.Оюунчимэг, В.Алтангэрэл, Ц.Болдмаа, С.Чулуунцэцэг, Ц.Сайзмаа, Г.Билэгням, Э.Норжмаа зэрэг үе үеийн ажилтан ажиллагсдын оруулсан хувь нэмэр асар их юм

    lidughof 22

    Цусны секцийн хамт олон, 1973 он

    Цусны салбар төвүүдийн эрхлэгчээр тухайн орон нутгийн хамгийн шилдэг эмч, мэргэжилтнүүд энэ түүхэнд хугацаанд ажиллаж байсан байна. Тухайлбал Увс аймгийн ЦСТ-ийн эрхлэгчээр БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар мэс засалч Х.Дэлэг, Завхан аймгийн ЦСТ-ийн эрхлэгчээр мэс засалч Хүний гавьяат эмч н.Балжинням, Говь-Алтай аймгийн ЦСТ-ийн эрхлэгчээр Хүний гавьяат эмч, Ардын эмч Н.Жамбал, Өвөрхангай аймгийн ЦСТ-ийн эрхлэгчээр Хүний гавьяат эмч н.Цэнд-Аюуш, Архангай аймгийн ЦСТ-ийн эрхлэгчээр Хүний гавьяат эмч Н.Очиржанцан, Өмнөговь аймгийн ЦСТ-ийн эрхлэгчээр Хүний гавьяат эмч Х.Шарав, Төв аймгийн ЦСТ-ийн эрхлэгчээр  эмч н.Доржготов, Ховд аймгийн ЦСТ-ийн эрхлэгчээр Хүний гавьяат эмч Ц.Даваахүү, Дорнод аймгийн ЦСТ-ийн эрхлэгчээр Хүний гавьяат эмч С.Пүрэвжав  нарын тэргүүний эмч мэргэжилтнүүд, ажилтан ажиллагсад орон нутагт  үйл ажиллагааг зохион байгуулахад оруулсан үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

    pofglhfs 23 Донорын сургалт, сурталчилгаа хийж байгаа, Г.Жавзмаа

    Мөн тус төвийн болон орон нутгийн салбар төвийн эмч ажиллагсад идэвхтэн сонгуультны дэмжлэг, хүчээр донор зохион байгуулах, донорын үйлсийг сурталчлах үйлсэд үнэлж баршгүй дэмжлэг туслалцаа болж иржээ.

    Цусны бие даасан алба үүссэн цагаас эхлэн МУЗН улс орондоо хүмүүнлэгийн үйлсийг гардан бүтээгчийн хувьд донорын үйлсийг сурталчлах, дэмжих ажилд онцгойлон анхаарч 1962 онд “Хүндэт донор” цол тэмдэг бий болгосон нь ач буянтай олон доноруудыг  урамшуулан, донорын тоог нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн үйлсийг алдаршуулах, идэвхтэн доноруудыг урамшуулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн байна.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв болж өргөжсөн нь

    Улс орны нийгэм, эдийн засгийн хямрал, шилжилтийн он жилүүд болох 1990 оны эхэн үед эрүүл мэндийн салбарт ч нэгэн адил олон хүндрэл бэрхшээл тулгарч, цусны донорын тоо эрс буурч, цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хангамж доголдож эхлэв.

    Энэ цаг үеэс Монгол улс дэлхий нийтийн даяаршилтай алхаа нийлүүлэн,  хөгжлийн нэгэн гольдролд орж зөвхөн ЗХУ-д мөрдөж буй стандарт, технологийг мөрдөх бус ДЭМБ-аас дэвшүүлсэн стратеги зорилтыг хангах, Олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэг, Олон улсын цус сэлбэлтийн холбооноос боловсруулсан стандартыг нутагшуулах, түүнд нийцүүлэх зорилгыг Цусны албаны хамт олон өөрсдийн өмнө тавьж ажилласан байна.

    oidgfdifg24БНМАУ-ын ЭХНХЯ-ны сайдын 1991 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн “Үйлчилгээний тариф батлах тухай” А/50 тоот тушаалд  байгууллага иргэдийн хүсэлтээр иммуногематологийн зарим шинжилгээ хийх үйлчилгээний тариф, донорт олгох мөнгөн урамшуулал олгох хэмжээ тогтоож баталсан байна. Үйлчилгээний тарифын жагсаалт:

    d;kgpof 26

    • -Цусны бүлэг тогтоох 4₮
    • -Цусны бүлэг дахин шалгах тогтоох 6₮
    • -Резус фактор тодорхойлох 10₮
    • -Резус эсрэг бие тодорхойлох 6₮
    • -Кумбсын шууд сорил тавих 4₮
    • -Кумбсын шууд бус сорил тавих 6₮
    • -Цусны тохиргоог чагтан аргаар үзэх 2₮
    • -Донорын гэрчилгээ олгох 3₮
    • -Хүчил төрөгчийн коктейл 40 мөнгө
    • -Төрөл төрөгсөдийн донороо цус авч бэлтгэн үйлчлэх:

    p;osdkgpsof 25

    • 50 мл цус бэлтгэх 23₮
    • 100 мл бэлтгэх 24₮
    • 150 мл бэлтгэх 26₮
    • 200 мл бэлтгэх 27₮,
    • 250 мл бэлтгэх 28₮

    Донорт олгох мөнгөн шагнал, 100 мл:

    • -Урьдчилан шинжилгээ өгсөн буюу шинжилгээгээр цус нь тохирсон идэвхтэн донор 30₮
    • -Сийвэнгийн донорт 50₮
    • -Захиалгат бүтээгдэхүүний донорт 90₮
    • -Явуулын бригадаар үйлчлэхэд цусаа өгсөн буюу шинжилгээгүй цусаа өгч шагнал авах хүсэлтэй донорт болон шинжилгээгээр цус нь стандартын шаардлага хангаагүй тохиолдолд 20₮

    БНМАУ-ын Засгийн газрын 1991 оны 20 дугаар тогтоолыг үндэслэн Худалдаа, үйлдвэрлэлийн сайдын 1991 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн “Биобэлдмэлийн үнэ батлах тухай” 123 дугаар тоот тушаалд бүтээгдэхүүнийг үнийг  баталсан байна.

    • klsavdad's 27lkdjgoif 28-Даршилсан цус 1000₮
    • -Даршилсан улаан бөөм 440₮
    • -Улаан бөөмийн цул 360₮
    • -Шингэн сийвэн 1100₮
    • -Хуурай сийвэн 1925₮
    • -Стандарт ийлдэс 1750₮
    • -Дархалсан сийвэн 3200₮
    • -Гемо сийвэн 1600₮
    • -Цагаан бөөм цул 1700₮
    • -Тромбо холимог 1600₮
    • -Угаасан улаан бөөм 1600₮
    • -Гемо глобулин А 2600₮
    • -К сийвэн 1300₮
    • -Фибриноген 3000₮

    s;ldfdposm 29  Цусны албаны бүх  түвшинд 1995 оноос нэг удаагийн хэрэглээ бүхий нийлэг хүүдийний технологид шилжин, цус цусан бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа уртсаж, бүтээгдэхүүний чанар сайжрах боломж бүрдсэн. 

    Түүнчлэн хүн амын дунд тархмал тохиолддог гепатитын С вирусийн шинжилгээг 1997 оноос донорын цусанд хийж эхэлсэн ба улмаар гепатитын В,С вирусийн шинжилгээг энзимиммуны аргаар хийдэг болсноор цус сэлбэлтээр дамжих гепатитын халдварын эрсдэлийг эрс бууруулж чадав. ЦЦБ-ний нэр төрөл, стандартыг шинэчлэн, цус цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээнд анхаарлаа хандуулж эхэлсэн юм.

    figod 30Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрөөр 1999 онд нийт 80,600 ам.долларын төсөл хэрэгжиж, АНУ-ын хүмүүнлэгийн байгууллагаас 2000 онд аферез, цитоферезийн төхөөрөмжийг нийлүүлэн, шинэ технологийг анх удаа нэвтрүүлсэн байна.

    1

    1

     posfdhgop 40 podfvpod 32 oiojier 33

    БНСУ-ын КОЙКА байгууллагаас буцалтгүй тусламжаар цус цуглуулах явуулын автобус, аферезийн төхөөрөмж, цус авах зориулалтын ор, ЦЦБ-нийг хадгалах хөргөгч, хөлдөөгчийг хүлээн авсан

    2010 онд БНТУ-ын ТИКА байгууллагаас 600,000 ам.доллар тоног төхөөрөмжийг хүлээн авснаар цус цуглуулалт, үйлдвэрлэл, хадгалалтын хүчин чадал нэмэгдэх боломж бүрдсэн байна.

    olkigniufdn 34 lofidgjifdo 35 oidgoifd 36

    БНТУ-ын ТИКА байгууллагаас буцалтгүй тусламжаар цус цуглуулах, хүлээлгийн өрөөний тохижилт, аферез төхөөрөмж, ЦЦБ-нийг хадгалах хөргөгч, хөлдөөгч, өндөр эргэлтийн хурилтуур, гуурс холбогч төхөөрөмж хүлээн авсан

    lkngogms 37Цус сэлбэлтээр дамжих халдвар болох ХДХВ, гепатит В, С вирус илрүүлэх шинжилгээг хамгийн дэвшилтэт арга болох бүрэн автомат Полимеразын гинжин урвал (PCR)-ын технологийг ЦССҮТ-д энзимиммуны аргыг  Цусны салбар төвүүдэд бүрэн нэвтрүүлж, техник технологийн боломжийг тус тус бүрдүүлсэн. Түүнчлэн сумдын эмнэлгийн түвшинд яаралтай цус сэлбэх тохиолдолд цус сэлбэлтээр дамжих халдвар илрүүлэх түргэвчилсэн аргыг нэвтрүүлсэн. Энэхүү арга хэмжээний дүнд хүн амын дунд гепатитын В, С вирусийн тархалт өндөр, халдварт өвчний тархалт дунд бэлгийн замын өвчин өндөр хувийг эзэлдэг манай орны хувьд аливаа цус сэлбэлтээр дамжих халдварын эрсдэлийг эрс бууруулж, донорын цусаар ямар нэгэн халдвар дамжсан талаар нь бүртгэгдээгүй байгаа нь бидний томоохон амжилтын нэг юм

    ДЭМБ-ын болон Глобал сангийн санхүүжилтээр 2005 оноос эхлэн  цус сэлбэлтээр дамждаг халдвар илрүүлэх чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрт өөрийн лабораторийг тогтмол  хамруулж, 2010 оноос эхлэн хөдөө орон нутгийн 26 салбар банкийг хамруулан өргөжүүлж байна. Түүнчлэн цусны бүлэг хувийн тохироо тодорхойлох шинжилгээний чанарын гадаад үнэлгээний олон улсын хөтөлбөрт хамрагдаж эхлээд байгаа бөгөөд үндэсний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр хэрэгжүүлэх тогтолцоог нэвтрүүлж байна. Мөн лабораторийн шинжилгээнд дотоод хяналтын тогтолцоог нэвтрүүлэх аргачлалыг боловсруулан, хэрэгжүүлж ажиллаж байна.

    Цусны албаны үндсэн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэхээр 2011 онд ДОХ, сүрьеэтэй тэмцэх Глобал сангийн 79250 ам.долларын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн цусны албаны үйл ажиллагааны урсгал, бүтэц зохион байгуулалтын онцлогт тохирсон, анхан шатны хөтлөгдөх маягт, бүртгэл, санхүүгийн тооцоо, тайлан, мэдээг хамарсан зураасан кодод суурилсан олон улсад мөрдөгддөг стандартуудыг баримтлан программ хангамжийг зохиолгон 2013 онд ЦССҮТ-д бүрэн нэвтрүүлсэн байна. 2014 оноос цусны 26 салбар төвийн үйл ажиллагаанд үе шаттайгаар нэвтрүүлсэн.

    poidfjgpof 38 Цитоферезийн аппаратыг засах, суурилуулж, ажиллуулах санхүүжилтийг ЭМЯ-аар шийдвэрлүүлж, БНХАУ-ын Шанхай хотоос эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтэн урьж, аппаратыг суурилуулан, засвар үйлчилгээ хийлгэн, эмч, ажилчдад сургалт зохион байгуулсан байна. Цитоферезийн аргаар ялтаст эсийн өтгөрүүлгийн бэлтгэх шинэ технологийг 2015 онд нэвтрүүлэн нутагшуулж цусны хавдар, ясны үүдэл эс, элэг шилжүүлэн суулгах хагалгааны үе хэрэглэгдэх ялтаст эсийн өтгөрүүлгийг цитоферезийн аргаар нэг донороос бэлтгэж, эмчилгээнд хэрэглэж байна.

    Онцгой байдал, гамшгийн үед ЦЦБ болон тэдгээрийг орлох бэлдмэлээр хангахад ЦССҮТ, БОЭТ-д шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, материалын зардал жил бүрийн төсөвт тусгаж байх талаар Монгол улсын Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 54 дугаар тогтоолд тусгасан. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэхээр  2013 он, 2014 онд санхүүжилтийг шийдвэрлүүлэн, 14 нэр төрлийн 24 тоног төхөөрөмжүүдийг ханган нийлүүлж,  цусны хүүдий, оношлуур, сийвэнгийн нөөцийг бүрдүүлэн, нөхөн хангалтыг тогтмол хийж ажиллаж байна.

    sadl'kgjopi 39 ЦССҮТ-ийн шинэ төвийн барилгын ажлыг 2013 онд эхлүүлж, 2016 онд Монгол улсын Засгийн газрын Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төслийн хүрээнд ЦССҮТ-ийн 3,3 тэрбум төгрөгийн шинэ барилга ашиглалтад орсон. Цус цуглуулах, үйлдвэрлэх, шинжлэх, хадгалах, тээвэрлэх, цахим бүртгэлийн нийт 108 нэр төрлийн 699 ширхэг эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмж багаж хэрэгслийг хүлээн авч, бүрэн ашиглаж байна. Аймгуудын Цусны салбар төвүүдэд нийт 60 нэр төрлийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэгдэж,  барилгын засварын ажлыг тус тус хийгдэж бүрэн шинэчлэгдэж үйл ажиллагаа явуулж байна. Шинэ төв ашиглалтад орсноор донор зохион байгуулалт сайжирч, 23 мянга байсан цусны донорын тоог 35600-д хүрч, хүн амд эзлэх байнгын цусны донор 1.2% хүртэл өссөн. Улмаар 15 төрлийн шинэ технологийг нэвтрүүлж, цус, цусан бүтээгдэхүүний нэр төрөл нэмэгдэж, үйлдвэрлэл 46%-иар өсч, нөөц 5.5 дахин нэмэгдсэн байна.

    Хууль, эрх зүйн баримт бичиг:

    osdajfpod 50

    1997 онд Монгол Улсын Засгийн газрын 194-р тогтоолоор цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, үндэсний хөтөлбөр батлагдаж донорын хөдөлгөөнийг өргөжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, үүргийг тодорхой болгож өгсөн. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн санаачилсан “Донорын тухай” хууль 2000 оны 1-р сарын 28-нд Улсын Их Хурлаар анхны хууль батлагдсан нь цусны албаны эрх зүйн харилцааг зохицуулж, цусны аюулгүй байдал, найдвартай хангамжийн асуудалд төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, цусны албаны харьяалал, санхүүжилтийн асуудал зэргийг хуулийн хүрээнд зохицуулах боломжтой болсон.

    ;'fdl,dsf 41 Монгол улсын “Донорын тухай” хуульд 2012 онд нэмэлт өөрчлөлт, 2018 онд шинэчилсэн найруулга хийгдсэн. Цусны донорын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, хуулийн төслийг боловсруулан УИХ-ын ажлын хэсэгт өргөн барьж, Засгийн газар, холбогдох яам, агентлагуудаас санал авч D-Parliament.mn сайтад байршуулан олон нийтийн санал авч, 2022 оны 9 сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжигдсэн. Засгийн газраас хуулийн төсөлд өгсөн санал, дүгнэлтийг нэгтгэн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын Ажлын хэсгийн хурал, Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн хуралд тус тус танилцуулсан байна.

    УИХ-ын 2007 оны 6-р сарын 21-ний өдрийн 45 тоот тогтоолоор “Монгол улсын төрөөс донорын ЦЦБ-ний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Төрийн бодлогын үндсэн зорилго нь эмчилгээний үр дүн сайтай, аюулгүй, чанарын баталгаатай цус, цусан бүтээгдэхүүнээр эрүүл мэндийн байгууллагыг тасралтгүй хангах, гамшгийн үеийн хүрэлцээтэй нөөцийг улсын хэмжээнд бүрдүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон явдал юм.

    Бодлогын энэхүү баримт бичиг нь донорын цусны аюулгүй, найдвартай цус, цусан бүтээгдэхүүнээр хангах ажлын зохион байгуулалт, материаллаг нөхцөл бололцоо, техник технологийн хангамж, хүний нөөцийн чадамжийг Олон улсын түвшинд хүргэж 2015 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон байна.

    “Монгол улсын төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлого” УИХ-ын 2007 оны 45 тоот тогтоол, 2008 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 111-р тогтоолоор төрийн бодлогыг 2008-2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд 5 зорилтын хүрээнд 41 ажил хийхээр батлагдсан бөгөөд амжилттай хэрэгжиж, ЭМЯ-ны удирдлагын зөвлөл, 2016 оны Засгийн газрын хуралдаанаар тайлагнаж, ерөнхий үнэлгээ 96,97% байсан байна.

    ДЭМБ-ын Цусны аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд 2020 он гэхэд дэлхийн улс, орнууд 100% сайн дурын, авлагагүй цусны донороос ЦЦБ-ийг бэлтгэдэг болно гэсэн зорилт тавьсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейн баталсан 28.72, 58.13 тогтоол, 2009 онд Австралийн Мельбурний тунхаглалд заасан байна.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн бүтэц, үйл ажиллагааны дүрмийг 2007, 2012, 2013, 2016, 2020 онуудад Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус тус шинэчлэн батлагдаж, үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

    Цусны аюулгүй байдлыг хангах ажлын чухал хэсгийн нэг нь ЦЦБ-ний зөв зохистой хэрэглээний асуудал юм. Иймд ДЭМБ-аас баримталж буй зонхилон тохиолдох өвчний үед ЦЦБ-нийг зохистой хэрэглэх дүрэм, журам, удирдамж, гарын авлагыг боловсруулан ЭМС-ын тушаалаар баталгаажуулан үйл ажиллагаандаа мөрдөж ажилласан байна.

    Сүүлийн жилүүдэд цусны албаны үйл ажиллагаатай холбоотой гарсан зарим онцлох тушаал, шийдвэрүүд:

    • -Эрүүл мэндийн сайдын 2013 оны А/37 Амбулаториор үнэ төлбөргүй олгогдох Гемофилийн эсрэг факторийн хангамж, түгээлтийг зохицуулах журам,;
    • -Эрүүл мэндийн сайдын 2014 оны А/91 дугаар тушаалаар “Хүмүүнлэг, энэрэнгүй сэтгэлээр донорын үйлсэд идэвхтэй оролцсон донорт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хөнгөлөлтэй үзүүлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулах журам,
    • -Цусны төвийн үйл ажиллагаа, Цусны аюулгүй байдал хангах, хяналт, үнэлгээ хийх журам, ЭМС-ын 2016 оны А/01;
    • -Цусны донор сонгох шалгуур үзүүлэлт, эрүүл мэндийн карт, сорьц авах, ийлдэсний сан бүрдүүлэх, шинжилгээ хийх, тээвэрлэх, нөөц бүрдүүлэх, захиалга олгох, эргэн мэдээлэх ЭМС-ын 2016 оны А/02; 2020 А/373 нийлүүлэх
    • -Тусгай мэргэжлийн оргүй төвийн 6330:2017 стандартыг шинэчлэн боловсруулж MNS 6647:2017 батлагдсан, Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт 5095:2017-удыг тус тус шинэчлэн сайжруулсан.
    • -Цус сэлбэлт судлалын үндэсний төв болон Цусны салбар төвүүдийн эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг зохицуулан ажиллах журам, ЭМС-ын 2017 оны А/361
    • -Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээний удирдамж, ЭМС-ын 2017 оны А/03;
    • -Цусны аюулгүй байдлын хяналт, үнэлгээний тогтолцоо, ЭМС-ын 2018 оны А/506;
    • -“Журам шинэчлэн батлах тухай” /Цусны донор/, ЭМС-ын 2020 оны А/373.
    • -Монгол улсын Засгийн газрын “Цар тахлын эсрэг биобэлдмэл, вакцин үйлдвэрлэх талаар авах арга хэмжээний тухай” 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор ЦССҮТ-д коронавирүсийн эсрэг сийвэнг бэлтгэсэн;
    • -2021 оны III улиралд багтаан эмнэлгийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхийг үүрэг болгосны дагуу “SARS-CoV-2 эсрэгбие агуулсан эмчилгээний сийвэн бэлтгэх” төслийг амжилттай хэрэгжүүлж SARS-COV-2 эсрэгбие агуулсан эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн анхны 277 нэгж бүтээгдэхүүнийг Ковид-19 халдварын хүнд өвчтөний эмчилгээнд олгосон байна.

    Чанарын удирдлагын тогтолцооны хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:

    poegkre 42 Тусгай мэргэжлийн оргүй төвүүдээс 2014 онд анх удаа Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлага Магадлан  итгэмжлэлд амжилттай хамрагдсан. 2016 онд дахин хамрагдаж 2 жил, 2018 онд 5 жил, 2023 онд 3 жил хугацаатай тус тус гэрчилгээ авсан.

    Олон улсын стандартыг хэрэгжүүлэгч “Анхдагч эрүүл мэндийн байгууллага”:

    • Эрүүл мэндийн байгууллагын лабораторийн чанар ба чадавхад тавигдах шаардлага MNS ISO 15189:2015 үндэсний баталгаажуулалт хийлгэсэн, 2017 он
    • Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартаар баталгаажуулалт хийлгэсэн, 2017 он
    • Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо OHSAS 18001:2007/MNS OHSAS 18001/2012 стандартын шаардлын дагуу баталгаажуулалт хийлгэсэн, 2018 он
    • Англи улсад төвтэй “Llyod’s Register” чанарын баталгаажуулалтын олон улсын байгууллагын хөндлөнгийн үнэлгээгээр ISO 9001:2015 баталгаажуулалт хийлгэсэн, 2019 он

    opdsfpd 43 d;gfpofr 44 oisdjoaf 45  pogtr 46

    Сайн дурын авлагагүй  цусны донорын эгнээг өргөжүүлэн, донорын үйлсийг сурталчлах ажлын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:

    Биобэлдмэл, цусны үйлдвэр шинжилгээний институтийн захирлын 1975 оны  20 дугаар тушаалаар “Явуулын бригад”-ын ажиллах журмыг баталсан бөгөөд явуулын бригадаар  “Авлагагүй”-ээр цус авах үйл ажиллагааг 1978 оны 1682 дугаар шийдвэрээр “Оновчтой санал”-аар баталж, 1983 онд дахин шинэчилж байжээ.  Авлагагүйгээр сайн дураараа цусаа өгөх донорын хөдөлгөөн өрнөж эхэлснээс хойш жил бүр эдгээр донорын тоо нэмэгдэж 1980-аад оны үед нийт донорын дунд эзлэх хувь нь 60%-д хүрч байжээ.

    Олон улсын улаан загалмай нийгэмлэг, Улаан хавирга сар нийгэмлэгүүдийн холбоо, ДЭМБ, Олон улсын цус сэлбэлтийн холбооны хөгжлийн хандлага, зөвлөмжийг мөрдөж Монгол улсын цусны алба 1994 оноос сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдсэн бөгөөд 2016 онд төрөл, төрөгсдийн донор эзлэх хувь тэг (0%) болж сайн дурын, авлагагүй донорын эгнээнд 100% бүрэн шилжсэн.

    pogjpd 47 Аливаа улс орны Цусны албаны хүлээх онцгой үүрэг нь цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, мөн гамшгийн үед бүтээгдэхүүн, тэдгээрийг орлох  бэлдмэлээр найдвартай хангах асуудал байдаг.

     “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг 2003 оноос эхлэн ДЭМБ, ОУУЗУХСНХ-тэй нэг урианы дор улс орон даяар жил бүр уламжлал болгон зохион байгуулж доноруудыг алдаршуулах, талархал илэрхийлэх олон талт арга хэмжээг тогтмол зохион явуулж байна.

    Цусны албаны нийт цус цуглуулалт 2009 онд 19890 байсан бол 2019 онд 34956 болж 43%-иар өссөн бөгөөд 2025 онд ойролцоогоор 46,849 хүрч 2019 оноос 25%-иар өсөх төлөвтэй байна.

     pdokgdf 48 

    Саяас дээш хүн амтай хотуудад 6-8 цус цуглуулах суурин төв ажиллаж байж шаардлагатай цусыг цуглуулна гэж ДЭМБ-аас зөвлөдөг, цусны доноруудад үйлчилгээг ойртуулах зорилгоор цус цуглуулах төвийг нэмэгдүүлэн үйл ажиллагааг явуулж байна. Үүнд  Улаанбаатар хотод:

    1

    • -Баянзүрх шинэ цус цуглуулах төв, 2016 он
    • -Сүхбаатар цус цуглуулах төв, 2018 он
    • -Баянгол цус цуглуулах төв 2015-2017 он
    • -Дүнжингарав цус цуглуулах төв, 2018 он

    Налайх, Багануур зэрэг алслагдсан дүүрэгт цус цуглуулах төв ажиллаж байна.

    Цаашид ДЭМБ-ын зөвлөмжийг хангах, өсөн нэмэгдэж буй цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг хангахын тулд 2-3 суурин төвийг шинээр байгуулахаар хөгжлийн хөтөлбөртөө тусган ажиллаж байна.

    Цусны донорын Дэлхийн өдөр-ийн 15 дахь удаагийн арга хэмжээг 2019 оны 6 сарын 14-ний “Аюулгүй цус, цусан бүтээгдэхүүн: Хэнд ч, Хаана ч” уриатайгаар Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Цусны 1000 донор”-ын Үндэсний чуулга уулзалт нэртэйгээр Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдаж байсан байна.

    Цус цуглуулалт, шинжилгээ, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн техник технологийн шинэчлэл

    Цус, сийвэн цуглуулах үйл ажиллагаанд нэвтэрсэн шинэ технологи:

    • p;fgjpto 49-Нэг донороос аферезийн аргаар 6-8 нэгж ялтаст эс, 3 нэгж 600 мл сийвэн ялгах олон үйлдэлт технологи;
    • -Аферезийн аргаар нэг донороос 2 нэгж улаан эс цуглуулах боломж бүрдсэн;
    • -Цус цуглуулах хүүдийнд нэмэлт сорьц авах дагавар хүүдийг ашиглаж эхэлснээр цус бохирдох, шинжилгээний зөв сорьц авах, донорыг цус өгч байх явцад шинжилгээний сорьцыг авах;
    • -Дээж холигч хавчаар ашигласнаар хувийн тохироо үзэх гуурсанд бүлэн үүсэхээс сэргийлж, сорьц авах;
    • -Зориулалтын сэгсрэгч, хэмжигчтэй жинг ашигласнаар цусанд бүлэн үүсэхээс сэргийлж, донороос зөв хэмжээтэй цус авах;
    • -Тусгай зориулалттай эмнэлгийн зөөврийн компьютер (MOTION);

    Цусны доноруудын тав тухтай байдлыг хангах зорилгоор цус цусны бүрэлдэхүүн хэсгээ өгөх үедээ ашиглах өндөр хурдны интернэт бүхий таблет (ACER Iconia).

    Нэгдсэн лабораторийн тасагт нэвтэрсэн шинэ технологи:

    • Ийлдсийн сангийн сорьцыг гельтэй хуруу шилэнд авч хадгалдаг болсон, сорьцны хадгалалтын чанарыг сайжруулсан;
    • Улсын хэмжээнд “Цусны бүлэг, хувийн тохирооны чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр”-ийг зохион байгуулж эхэлсэн ба 2023 оны байдлаар 19 дэх удаагийн хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж байна;
    • Эрхтэн шилжүүлэх хагалгааны үед сэлбэгдэх улаан эсийн бүтээгдэхүүний хувийн тохироо тодорхойлох шинжилгээг 2017 оноос эхлэн цусны бүлэг, фенотипээр тохируулах шинжилгээг хийж байна;
    • Австрали улсын чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрт иммуногематологийн чиглэлээр 2017 оноос хамрагдаж эхэлсэн байна;
    • kjldfngvoid 60Хемолюминисценцийн Sysmex HISCL-800 бүрэн автомат анализаторыг ЦСДХ илрүүлэх шинжилгээнд 2018 оноос ашиглаж эхэлсэн
    • Roche Cobas E411 бүрэн автомат анализаторыг 2019 оноос, Roche Cobas 6800 бүрэн автомат анализаторыг 2021 оны эхлэн нуклейн хүчил олшруулах шинжилгээг хийж шинжилгээнд ашиглаж эхэлсэн;
    • Цусны бүлэгнэлт (Sysmex CS 2400) анализаторыг 2019 оноос эхлэн бүтээгдэхүүний чанарын шинжилгээнд ашиглаж эхэлсэн;
    • Нян судлалын (Biomerieux BactAlert) бүрэн автомат анализаторыг чанарын шинжилгээнд 2019 оноос ашиглаж эхэлсэн;
    • Цусны бүлэг тодорхойлох шинжилгээнд Immuncor NEO IRIS бүрэн автомат анализаторыг 2019 оноос ашиглаж эхэлсэн;
    • Улсын хэмжээнд Цусны бүлэгнэлтийн чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийг 2021 оноос туршилтын байдлаар зохион байгуулж эхэлсэн ба 2023 оны байдлаар 4 дэх удаагийн хөтөлбөрийг амжилттай зохион байгуулсан байна;
    • ;lfm j51ЦСДХ-ын шинжилгээнд тэмбүүгийн халдвараар хасагдалтын хувь өндөр байгаа тул  донорын цус өгөхийн өмнөх шинжилгээнд 2021 оны 6 сараас тэмбүүгийн халдвар илрүүлэх хурдавчилсан аргыг нэвтрүүлснээр үргүй зардлыг багасгаж, эдийн засгийн хэмнэлт бий болгосон
    • 2022 оны 3 сараас цусны ерөнхий шинжилгээнд Sysmex XQ 320 бүрэн автомат анализаторыг ашиглаж эхэлсэн нь Баянзүрх болон Сүхбаатар цус цуглуулах төв дээр цитоферезийн аргаар ялтаст эсийн цуглуулах боломжийг бүрдүүлсэн;
    • Доноруудын эрүүл мэндийг хянах арга хэмжээний хүрээнд доноруудад цусанд ферритиний хэмжээг тодорхойлох шинжилгээг далд цус багадалтаас сэргийлэх зорилгоор хийж байна;

    Цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэвтэрсэн шинэ технологи:

    • dflkg onf 52Гуурс холбогч төхөөрөмжийг ашиглан хаалттай аргаар бэлтгэж байна.
    • Эсийн бүтээгдэхүүнийг рентген туяагаар шарах технологи
    • Haemonetics ACP-215 төхөөрөмжийг ашиглан 57% глицериныг уусмалаар цусны улаан эсийг хөлдөөж хадгалах технологи
    • Эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлэх  /Intercept Blood System, patogene reduction/ технологи нь дэлхийн 20 орны 100 гаруй Цусны албанд л нэвтэрсэн технологи.
    • Сийвэнгийн бүтээгдэхүүнийг -70-80 хэмийн гүн хөлдөөгчинд хурдан хөлдөөж цус бүлэгнэлтийн тогтворгүй хүчин зүйлүүдийг хадгалж, цус тогтоох үйлчилгээтэй сийвэнг бэлтгэж байна.
    • d;lgpfod 53 ЦЦБ-ийг зориулалтын хөргөгч, хөлдөөгчинд хадгалснаар сийвэнгийн бүтээгдэхүүнийг 5 жил хүртэлх хугацаанд нөөцлөн хадгалах боломж бүрдсэн байна.
    • Криопреципитат, ялтаст эсийн өтгөрүүлгийг нэгтгэж савлаж, эмчилгээнд олгож байна.
    • Сийвэнгийн бүтээгдэхүүнийг зориулалтын сийвэн гэсгээгч төхөөрөмжийг ашиглаж гэсгээж эхэлсэн.
    • SARS-COV-2 Эсрэгбие агуулсан эмгэгтөрүүлэгчийг идэвхгүйжүүлсэн сийвэн бэлтгэсэн байна.
    • ЦЦБ-ний үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмж болж, хүчин чадал нэмэгдэж бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн олон улсын жишигт хүрч ажилласан байна.

    Цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1963-2023 он

    dgb 54 d;lg,p 55eelrogtf 56

                                  1963-1994 он                                       1995-2012 он                              2013-2023 он

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.