•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо, шаардлага ISO 45001:2018 стандартын анхдагч баталгаажуулалтад амжилттай хамрагдлаа.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ) нь анх 2015 онд Эрүүл мэндийн лабораторийн Чанар ба чадавхад тавигдах шаардлага ISO 15189:2008 стандартыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж эхэлсэн билээ. Тэр цагаас хойш амжилтаа бататган 2017 онд Чанарын менежментийн тогтолцоо, шаардлага ISO 9001:2015 стандарт, 2018 оноос Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, шаардлага OHSAS 18001:2007 стандартыг тус тус нэвтрүүлэн, өнөөдрийг хүртэл стандартын шаардлагуудыг тогтмол амжилттай үргэлжлүүлэн хангаж, жил бүрийн аудитад амжилттай дүгнэгдэж ирлээ.

    Эдгээр олон улсын стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилласнаар үзүүлж буй тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хэрэглэгч, үйлчлүүлэгч, ажиллагсдын тав тухтай, аюулгүй орчин нөхцөлд ажиллаж, үйлчлүүлэх нөхцөл боломж улам сайжирч, цус, цусан бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал бүрэн хангагдаж байна.

    Бид үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй менежментийн тогтолцооны болон Чанар ба чадавхад тавигдах шаардлагыг тогтмол шинэчлэн ажиллахыг зорин ажиллаж, 2016 онд Эрүүл мэндийн лабораторийн Чанар ба чадавхад тавигдах шаардлага ISO 15189:2015 стандартын давтан баталгаажуулалт, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо, шаардлага ISO 45001:2018 стандартын анхдагч баталгаажуулалтад амжилттай хамрагдлаа.

    Энэхүү стандартуудыг хэрэгжүүлж, тогтмол амжилттай сайжруулан ажиллахад ухаан бодол, сэтгэл санаа, эрч хүчээ зориулан ажилладаг хамт олондоо талархаж, ирээдүйн их үйлст нь өндөр амжилт хүсэн ерөөе.

    EI2A5493 EI2A5496 EI2A5497 EI2A5500 EI2A5503   EI2A5514

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.