•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЦУСНЫ ДОНОР ГЭР БҮЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

    НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн тавдугаар capын 15 өдрийг “Гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталсан байдаг. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл юм. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 23 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 17 дахь удаагаа тэмдэглэж байна.
    Тэгвэл Цус сэлбэлт судлалын үндэсний төв 2015 оноос эхлэн гэр бүлээрээ цусаа бэлэглэдэг доноруудыг алдаршуулан урамшуулсаар ирсэн юм. Өнөөдөр гэр бүлээрээ цусаа өгдөг гэр бүлийн доноруудыг алдаршуулж, хүндэтгэл үзүүллээ.
    Үйл ажиллагаанд Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Мөнхнасан, ЦССҮТ-ийн ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр болон бусад албаны хүмүүс оролцож Хүндэт донор Даваа овогтой Ган-Очирын гэр бүл ,Хүндэт донор Амарсайн овогтой Орхоны гэр бүл, Хүндэт донор Сугир овогтой Хүрэлбаатарын гэр бүлд талархал илэрхийлж ХҮНИЙ ТӨЛӨӨ цом гардуулсан юм.
    Цусны донор гэр бүлүүддээ аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
    281992657_5081498335270365_4074924213273185648_n281609523_5081498841936981_6517869993755606249_n282110254_5081501071936758_6076923398099231670_n
    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.