•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Цахим семинар зохион байгуулагдлаа.

    ЦССҮТ-өөс Цус сэлбэлт судлалын салбарын 2021 оны II улирлын цахим семинарыг 6 дугаар сарын 08 –ны өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн семинарын хүрээнд дөрвөн үндсэн асуудлаар мэдээлэл танилцуулж, санал солилцов.

    2021 оны 6 дугаар сарын 14-ны Цусны донорын Дэлхийн өдрийг орон даяар тэмдэглэхтэй холбоотой бэлтгэл ажлууд болон цусны донорын хөдөлгөөнийг идэвхижүүлэх зорилготой “Цусаа бэлэглэж, цохилох зүрх бүхнийг аваръя!” сэдэвт 3 сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулах тухай удирдамж, төлөвлөгөөг танилцууллаа.

    Мөн Цус сэлбэлт судлалын салбарын Эрдэм шинжилгээний онол практикийн XVIII бага хуралд орон нутгийн Цусны салбар төвүүдийн эмч, мэргэжилтнүүдийг идэвхитэй хамруулах, тэдний судлаачийн ур чадварыг сайжруулах хүрээнд эрдэм шинжилгээний Журнал клубын үйл ажиллагааг  өргөжүүлж Цусны салбар төвийн мэргэжил нэгт нөхдөө цахим хэлбэрээр хамруулах талаар танилцуулга, мэдээлэл  өглөө.

    ei2a4208 ei2a4205ei2a4210

    hotolbor

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.