•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЦССҮТ ШИНЭ АЖИЛТНЫ БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТАА ХИЙЛЭЭ

    138845959_891322878270878_5507769081424742611_n

    ЦССҮТ нь цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цус сэлбэлт судлалын төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн, тэгш хүртээмжтэй хүргэхээр ажилладаг билээ.

     2021 оны 1 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд тус байгууллага нь шинэ ажилтнууддаа зориулан “Шинэ ажилтны баримжаа олгох сургалт”-ыг халдвар хамгааллын дэглэмээ сахин явууллаа.

    Уг сургалтаар “Байгууллагын бүтэц, алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс” сэдвээр ЦССҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр, “Хөгжил, соёл, харилцааны тулгуур зарчим, ёс зүй” сэдвээр Үйлдвэрлэлийн эрхлэгч Н.Халиун, “Чанарын удирдлага тогтолцоо, стандарт” сэдвээр Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа, “Албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам” сэдвээр Хүний нөөцийн ажилтан, хуулийн зөвлөх Я.Тогтохням нар тус тус мэдээлэл өглөө.

    Сургалтанд 8 шинэ ажилтан хамрагдсан бөгөөд амжилттай зохион байгуулагдлаа.

    139044435_235184074717223_6091208857604737438_n 139730594_459396661731120_6871399060355098094_n

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.