Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс Ковид-19 цартахал гарсантай холбоотойгоор эмч, мэргэжилтнүүдэд ажлын байрны сургалтуудыг тасралтгүй зохион байгуулж байгаа билээ.
Ээлжит сургалтыг ХӨСҮТ-ийн Тархвар судлаач эмч, тэргүүлэх зэрэгтэй клиникийн профессор М.Цолмон дээрх сэдвийн хүрээнд онол, дадлагыг хосолсон байдлаар зохион байгуулсан нь үүсээд байгаа цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлсэн үр өгөөжтэй сургалт боллоо.