•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Эрүүл мэндийн сайдын тушаалаар хариуцлагатай эргүүл томилон ажиллуулж байна

    Коронавируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зорилгоор 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлыг цуцлах хүртэлх хугацаанд эрүүл мэндийн байгууллагуудыг өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын А/93 тоот тушаал энэ сарын 13-нд гарсан билээ. Уг тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЦССҮТ 24 цагийн хариуцлагатай эргүүл томилон ажиллуулж эхлээд байгаа бөгөөд энэхүү үүрэг бүх ажилтанд хамаарах юм.
    Хариуцлагатай эргүүлүүд төвөөр үйлчлүүлж буй иргэд, доноруудын биеийн халууныг үзэх, гарыг халдваргүйжүүлэх, халдвараас сэргийлэх зөвлөгөө өгөх, дотоод урсгал хөдөлгөөний зохицуулах зэргээр өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн шаардлагын дагуу ажиллаж байна. Дашрамд дурдахад ЦССҮТ-ийн ажилтнууд өөрсдөө нэг удаагийн цаасан маск хийж, амны хаалтгүй ирсэн үйлчлүүлэгчдэд олгож байгаа юм.

    6-1

    6-2

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.