•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Амгалан” амаржих газарт “Цусны аюулгүй байдал зохистой хэрэглээг хэвшүүлье” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна

    \r\n

    “Амгалан” амаржих газарт “Цусны аюулгүй байдал зохистой хэрэглээг хэвшүүлье” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна

    \r\n

    \r\n

    \r\n

    \r\n

    ei2a6515Цус сэлбэлт судлалын үндэсний төв Нийслэлийн “Амгалан” амаржих газарт “Цусны аюулгүй байдал зохистой хэрэглээг хэвшүүлье” сэдэвт  сургалтыг зохион байгуулж байна. Сургалтын эхний өдөр буюу 2017 оны 1 дүгээр сарын 25-нд ЦССҮТ-ийн захирал Н.  Эрдэнэбаяр “Цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, хангамжийн өнөөгийн байдал, цаашдын хандлага”, “Эмнэлгийн цус сэлбэлтийг зохицуулах зөвлөлийн эрх, үүрэг”, “Цус сэлбэлтийг орлуулах альтернатив аргууд ба цус орлуулах нь” сэдэвт цуврал лекц уншсан юм.

    \r\n

    Өнөөдөр уг сургалт хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т. Алимаа “Цус, цусан бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, зарчим”, “Цус сэлбэлттэй холбоотой урвал, хүндрэл”,  “Цус сэлбэхийн өмнө хийх шинжилгээнүүд”, тус төвийн технологич их эмч Х.Мядагмаа  “Эмнэлэг дэх цус сэлбэлтийн үйл ажиллагаа”, “Эмнэлгийн байгууллагын үүрэг, бүтээгдэхүүнийг захиалах, хүлээн авахад анхаарах зүйлс, хэрэглээний тооцоо”,  “ЦЦБ-нийг хадгалах, тээвэрлэх хүйтэн хэлхээний тогтолцоо” сэдэвт лекцийг тус тус уншиж байна.

    \r\n

     Сургалтад “Амгалан” амаржих газрын эмч, мэргэжилтэн нийт 80 гаруй хүн оролцож байна.

    \r\n

    ei2a6505

    \r\n\r\n

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.