•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Д.Дулмаа, Ж.Энхбат нар сургалт хийлээ

    ЦССҮТ-ийн Нийгмийн ажилтан Д.Дулмаа, Олон нийттэй харилцах менежер Ж.Энхбат нар сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр сургагч багш бэлтгэж сайн дурын идэвхтнүүдийг чадавхжуулах сургалтыг МУЗН-ийн хүүхэд, залуучуудын төвд зохион байгууллаа. Энэхүү сургалтад МУЗН-ийн аймаг орон нутаг дахь аргазүйч, сайн дурын идэвхтэн нийт 40 хүн хамрагдсан юм. Мөн нийслэлийн 9 дүүргийн МУЗН-ийн аргазүйч, сайн дурын идэвхтэн нийт 35 хүнд хоёр өдрийн сургалт зохион байгуулж гэрчилгээ олголоо. Сургалтын төгсгөлд МУЗН-т олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа Баянгол дүүргийн аргазүйч Энх-Оюуныг Цусны албаны Хүндэт тэмдгээр шагнаж, алдаршуулсан юм.
    Энэхүү сургалт 2019 оны 12 дугаар сарын 6-нд ЦССҮТ дээр үргэлжилж Монголын донорын холбооны сайн дурын идэвхтэн 20 хүн хамрагдаж гэрчилгээгээ гардаж авлаа. Уг сургалт жил болгон зохиогддог уламжлалт ажлын нэг билээ.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.