•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО MNS OHSAS 18001:2012 СТАНДАРТ-ын МАГАДЛАХ АУДИТАД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

    ЦССҮТ 2016 оноос цус цуглуулах, шинжлэх, цус цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хадгалах, олгох үйл ажиллагаандаа ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО.ШААРДЛАГА MNS OHSAS 18001:2012 СТАНДАРТ-ыг нэвтрүүлэн тогтвортой хэрэгжүүлэн ажиллаж байна. 2018 онд Стандарчлал, хэмжилзүйн газраар /СХГ/ баталгаажуулалтын аудит хийлгэж 3 жилийн хугацаатай БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ авсан. Тухайн стандартыг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлж буйг үнэлж жил бүр магадлах аудит хийдэг бөгөөд энэ оны ээлжит магадлах аудит 2019 оны 12 дугаар сарын 02-нд болж амжилттай өндөрлөлөө.
    СХГ-ын аудитор Д.Болормаа магадлах аудит хийж дууссаны дараа дүгнэж хэлэхдээ амжилтаа бататган, үйл ажиллагаагаа улам сайжруулж, эрүүл мэндийн салбараас манлайлан энэхүү стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа төвийн удирдлага,хамт олонд баяр хүргэн аудитын дүгнэлтээр үл тохирол илрээгүй, маш сайн үнэлгээ авсныг тэмдэглээд гэрчилгээгээ үргэлжлүүлэн эзэмшихийг зөвшөөрсөн юм.
    Энэхүү стандартыг нэвтрүүлсний гол үр дүн нь нийт эмч, ажиллагсад, донор, үйлчүүлэгчдийн хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдал /ХЭМАБ/-ыг хангах, аюулд өртөх магадлал бүхий эрсдлийг тогтоох, арилгах, бууруулахад чиглэгдсэн юм.
    Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS OHSAS 18001:2012 стандарт нь 2018 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандарт болон шинэчлэгдсэн бөгөөд ЦССҮТ-ийн хамт олон 2020 онд ISO 45001:2018 стандарт руу шилжих төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.