•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЭМЯ-ны харьяа эмнэлгүүдийн сувилагчид ЦССҮТ-д сургалтад хамрагдав

    Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдийн Сувилахуйн албаны дарга нар ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна мэдээлэл, туршлага солилцох сургалт хийлээ. Сургалтад ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр оролцож төвийн өнөөгийн үйл ажиллагаа, Олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн туршлагаа хуваалцсан юм.

    Мөн ЭМЯ-ны Сувилахуйн тусламж хариуцсан мэргэжилтэн С.Алтанбагана оролцож салбарын яамнаас сувилахуйн албаны чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын талаар мэдээлэл хийв.

    Түүнчлэн ЦССҮТ-ийн Сувилахуйн албаны дарга Ж.Нармандах “Цус, цусан бүтээгдэхүүнийг сэлбэхэд сувилагч, тусгай мэргэжилтний оролцоо” сэдвээр сургалт хийлээ. Дашрамд дурдахад тэрбээр энэхүү сургалтаа 19 аймгийн эмнэлгийн байгууллагын Сувилахуйн албаны дарга, сувилагч нийт 283 хүнд цахимаар хүргэсэн билээ.

     

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.