•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр зохион байгуулах ач холбогдол, давуу тал, бэрхшээл” сэдэвт Олон улсын сургалт семинар ЦССҮТ-д боллоо

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн цус сэлбэлтийн холбооны XV их хурлын өмнө “Чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр зохион байгуулах ач холбогдол, давуу тал, бэрхшээл” сэдэвт Олон улсын сургалт семинар 2019 оны 9 дүгээр сарын 11-нд ЦССҮТ-д боллоо. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн лабораторийн эмч, мэргэжилтнүүдэд чанарын менежментийн тогтолцоо, чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийн талаар цогц мэдээлэл өгч, олон улсад хэрэгжиж буй чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийн хэрэгжилтийн давуу тал, бэрхшээлийн талаар мэдлэг олгох зорилготой уг семинарыг Монгол Улс, БНХАУ, Иран улс хамтран анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд ЭМЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Я.Амаржаргал оролцож баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн Канадын Олон улсын эрүүл мэндийн байгууллагын зөвлөх, профессор Смит Сибинга урилгаар хүрэлцэн ирж оролцлоо.
    Сургалтад гадаадын талаас Шанхайн цусны төвийн дэд захирал, доктор, профессор Зу Зиян, Шанхайн цусны төвийн Лабораторийн тасгийн эрхлэгч доктор, профессор Ван Хун, Ираны цусны банкны Лабораторийн тэргүүн дэд профессор Амини Седигхэх, Монголын талаас ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга, АУ-ны магистр, клиникийн профессор Т.Алимаа, ХӨСҮТ-ийн нэгдсэн лабораторийн чанарын менежер Б.Сайханхүү, АШУИС-ийн багш Э.Уранбайгаль нар Чанарын менежментийн тогтолцоо, гадаад үнэлгээний чиглэлээр лекц уншив. Сургалт харилцан яриа, асуулт, хариулт, туршлага солилцох хэлбэрээр идэвхтэй уур амьсгал дунд өрнөв.
    ЦССҮТ-ээс хичээл заасан багш нарт Өргөмжлөл гардуулж, үнэтэй мэдлэг, мэдээлэл өгсөнд талархалаа илэрхийлсэн.
    Амини Седигхэхээс уг сургалтын талаарх сэтгэгдлийг нь сонсвол “Азийн улс орнуудын Чанарын гадаад үнэлгээний талаар ярилцаж, харилцан сайн туршлага солилцлоо. Улс орон бүрийнх өөр өөр байдаг. Нөгөө талаас Чанарын гадаад үнэлгээ зөвхөн Цусны албанд хамаатай биш эрүүл мэндийн байгууллагуудын лабораторид бас чухал ач холбогдолтой талаар хэлэлцлээ. Энэ дашрамд хэлэхэд Монгол орон, монголчуудын найрсаг, зочломтгой зан чанар их таалагдлаа. Олон улсын сургалт семинар бол өргөн хүрээтэй үйл ажиллагаа. Ийм том арга хэмжээний бэлтгэл ажлыг амжилттай зохион байгуулсан ЦССҮТ-ийн хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.
    Сургалт семинарт оролцсон Монголын эрүүл мэндийн байгууллагын төлөөллийн нэг болох Улсын II төв эмнэлгийн Нэгдсэн лабораторийн эмч М.Марал “Цус сэлбэлттэй холбоотой олон чухал мэдээлэл авлаа. Чанарын гадаад үнэлгээ лабораторийн үйл ажиллагаанд ямар чухал болох талаар харилцсан туршлага солилцлоо. Өөрийнхөө эх оронд өндөр зардалгүйгээр ихийг мэдсэндээ баяртай байна” гэсэн юм.
    Азидаа төдийгүй дэлхийн хэмжээнд үйл ажиллагааг явуулж, гишүүн орныхоо Цусны төвийн үйл ажиллагааг тухайн цаг үеийн шинэ хандлагатай уялдуулан сайжруулах чиглэлээр дэвшилтэт бодлого, үйл ажиллагаа явуулж ирсэн Азийн цус сэлбэлтийн холбооны ээлжит их хурлын өмнө зохион байгуулагдсан дээрх сургалт семинарын үр дүнд нийслэл Улаанбаатар болон орон нутагт үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн хэвшлийн лабораторийн эмч, мэргэжилтэн, ЭМЯ-ны лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл, үндэсний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөр зохион байгуулагч лабораторийн эмч, мэргэжилтнүүд шинэ мэдлэг, мэдээлэл олж, харилцан туршлага солилцож, ур чадвараа сайжруулсан юм. Хамгийн гол нь өндөр зардал гаргаж гадаад орон руу сургалтад явалгүйгээр эх орондоо олон улсын туршлагаас суралцах маш том боломжийг олгож байгаад уг арга хэмжээний ач холбогдол оршино.

    sur7

    sur8

    alimaa-darga

    sur4

    sur9

    sur6

    ei2a1817

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.