•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Гемофили өвчтэй хүүхдүүдэд зөвлөгөө өгөх Mэдээллийн төвийн тохижилт дууслаа

    Өнгөрөгч хавар буюу 2019 оны 4 дүгээр сарын 17-нд ЦССҮТ-д гемофили /цус бүлэгнэх/ өвчтэй хүмүүст зориулсан Гемофилийн мэдээллийн төвийн нээлт болж билээ. Энэхүү төвийг байгуулснаар гемофили өвчтэй хүмүүс, тэдний эцэг, эх гэр бүлд сургалт хийж, мэдээллээр хангах, эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах боломж бүрдсэн юм.
    Тэгвэл өнөөдөр тус Мэдээллийн төв дотоод тохижилтоо үндсэндээ дуусгаж үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой болоод байна. Энэ талаар МҮГХ-ны тэргүүн Н.Мандаа “ЦССҮТ-ийн дэмжлэгтэйгээр манай холбоо Мэдээллийн төвтэй болж, гемофили өвчтэй хүмүүст эрүүл мэндийн боловсрол олгох, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх сургалт явуулж байна. Өнгөрсөн 4 дүгээр сарын сүүлчээр ЦССҮТ-ээс энэхүү өрөөгөө хүлээн авсанаас хойш тохижилтын ажлаа эхэлсэн. Өнөөдөр дотоод тохижилт маань үндсэндээ дуусаад байна. Тохижилтын ажлаа ЦССҮТ-тэй хамтарч гүйцэтгэсэн болохоор тус төвийн хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье. Юуны өмнө ЭХЭМҮТ, Улсын 1 дүгээр төв эмнэлгийн цусны нарийн мэргэжлийн эмч нартай хамтран цус бүлэгнэх өвчтэй хүүхдүүдэд зөвлөгөө өгч байхаар боллоо” гэлээ.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.