•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • 53 дахь удаагийн “Цусаа бэлэглэх өдөр”-ийг “Жем Интернэшнл” ХХК-тай хамтран тэмдэглэлээ

    ЦССҮТ-өөс зохион байгуулдаг уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийн 53 дахь удаагийн арга хэмжээ 2019 оны 8 дугаар сарын 2-ны баасан гарагт тохиолоо. Жил ирэх бүр хүрээгээ тэлж буй энэхүү хүмүүнлэгийн үйлсийг энэ удаад үндэсний томоохон аж ахуйн нэгжийн нэг “Жем Интернэшнл” ХХК-тай хамтран тэмдэглэв. Тус компани 20 жилийн ойн хүрээндээ ЦССҮТ-тэй хамтран “Монгол хүн бүр эрүүл байг” уриан дор “ЦУСАА БЭЛЭГЛЭЕ” аяныг өрнүүлсэн бөгөөд уг аянд “Жем Интерэншнл”-ийн 10 гаруй харьяа компани, салбар нэгжийн нийт ажилтан албан хаагчид 5 өдрийн турш хамрагдсан юм.
    Энэхүү өдрийн хүрээнд “Мөнгөн донор” цолыг донор Р. Ариун-Эрдэнэ, “Хүрэл донор” цолыг донор А.Цэндсүрэн, донор О.Зоригт нарт тус тус хүртээж алдаршууллаа. Мөн “ Бахархал-50” тэмдэгээр Хүндэт донор Э.Оргил-Эрдэнэ, “Бахархал-40” тэмдэгээр Хүндэт донор Ч.Нэргүй, “Бахархал-30” тэмдэгээр донор Б.Мөнгөнтуул, “Бахархал-20” тэмдэгээр донор Ч.Мөнх-Амгалан, “Бахархал-10” тэмдэгээр донор Б.Отгонсүх нарыг тус тус шагнаж урамшуулав. Ачтан доноруудын гарын бэлгийг “Жем Интернэшнл” ХХК ивээн тэтгэж, хүмүүнлэгийн үйлст нь амжилт хүслээ.

    jem-2

    jem4-2

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.