•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Алексей: Донор хүн бол жинхэнэ баатар

    Цусны донор хүн дэлхийн хаана ч нэр хүндтэй байдаг. Тухайлбал манай хойд хөрш ОХУ-д донор хүнийг жинхэнэ баатар /Донор-это настоящий герой/ гэж үздэг аж. Олон удаа бусдад цусаа хандивласан Алексей гэдэг энэ залуу хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би дунд сургуулийн жирийн л нэг багш. Миний сарын орлогыг банкны ажилтны цалинтай харьцуулахад инээдтэй байх л даа. Гэхдээ цусаа хандивлах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Цусаа өгнө гэдэг бол хүний амийг аврах, дотоод сэтгэлийнхээ хүчийг нээх боломж юм. Зарим хүний тухайд бол амьдралдаа хийсэн анхны томоохон ач буянтай үйлдэл нь ч байж мэднэ. Донор бол супер баатар болох боломж. Тэр бол “Хүн аалз” биш, харин жинхэнэ сайн үйлсийг бүтээгч” гэж ярьсан байна.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.