•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Г.ЖАМЦ: БИ 8 ХҮНИЙГ “ХҮНДЭТ ДОНОР” БОЛГОСОН

    Эдүгээ 81 нас сүүдэр зооглож байгаа ч эрч хүч дүүрэн харагдах Г.Жамц гуай 33 жилийн дотор 142 удаагийн өгөлтөөр 70 гаруй литр цусаа бэлэглэжээ.

    ei2a0764

    -Сайхан зусч байна уу? Таныг доноруудын анхдагч гэдэг юм билээ. Энэ талаар яриагаа эхлэе?
    -Тиймээ. 1964 онд “Хүндэт донор” хэмээх эрхэм алдар хүртсэн анхны 19 хүний нэг л дээ. Мөн 1993 онд Ерөнхийлөгч П.Очирбатаас “Шударга журам” медаль гардаж авч байлаа. Доноруудаас анхны “Шударга журам” медаль хүртсэн гэсэн үг шүү дээ. 2014 онд доноруудаасаа анхны Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн. ЦССҮТ, Монголын донорын холбооноос тодорхойлж байлаа.
    Ингэхэд та яагаад цусаа өгөхөөр шийдсэн бэ?
    -Би 1960 онд 3 дугаар эмнэлэгт хэвтсэн юм. Мэс заслын эмч Шарав гэдэг хүн “Чи 1 дүгээр бүлгийн цустай юм байна. Донор болооч” гээд цусны донор хүний ач тусын талаар ярьж гарлаа. Би ч эргэлзэж тээнэгэлзэлгүй “Хүний амь насыг авардаг тэр буянтай үйлст чинь нэгдэж, хамтран зүтгэе” гэж хэлээд, удаа ч үгүй цусаа өгч эхэлсэн дээ. Өөрөө өгөөд ч зогсохгүй хүмүүсийг эгнээндээ элсүүлэх талаар зүгээр суугаагүй. Ер нь л олон хүнийг донор болгож чадсан. Багшийн сургуульд багшилж байхдаа донорын гавьяаны талаар ярьж, сурталчилж, ангиар нь цус өгүүлж байлаа. Мөн Баянхонгор аймагт багшаар томилогдож очоод ажиллах хугацаандаа 8 хүнийг Хүндэт донор болгосон. Энэ утгаараа 1971 онд Баянхонгор аймагт анхны цусны станц байгуулагдахад Ендонцоо, Банзрагч, Цэвээнсүрэн, Пунцаг /Монгол Улсын Гавьяат эмч/ нарын эмч нарын хамт хүчин зүтгэсэн. Миний сэтгэл зүтгэлийг минь төр үнэлж 1975 онд хойш хөршийн Москва, Ленинград, Киев хотуудаар аялуулж билээ.
    Ахмад донорын хувьд донор хүн ямар байх ёстой гэж боддог вэ?
    -Намайг анх донорын эгнээнд элсүүлсэн Шарав эмч “Донор хүн архи, тамхи хэрэглэж болдоггүй юм шүү” гэж анхааруулсныг нь насан туршдаа мөрдлөг болгож, хорт зуршлаас хол явж ирлээ. Эрүүл явахын нэгэн үндэс бол архи, тамхинаас татгалзах шүү дээ.
    Та одоо 80 насны босго алхсан гэхэд хөнгөн шингэн байна шүү?
    -Цусаа өгснөөр цус шингэрч, дархлаа сайжирдаг. Надад одоогоор өвчин алга. Цусаа өгсний л гавьяа. Найз нөхөд, шавь нар маань намайг өтлөөгүй байна гэдэг юм. Донор болсны л ач тус биз ээ. Би одоо Монголын донорын холбооны ахмадын зөвлөлийн даргаар ажилладаг. Анх 2002 онд энэ холбоонд элсч ерөнхийлөгч М.Сосорбарам, гүйцэтгэх захирал Б.Мандах нартай хамтран ажиллаж явна. Энэ сайхан үйл хэргийн төлөө одоо ч зүтгэж явна даа.
    Азай буурлынхаа хувьд ч, алдартай донор хүнийхээ хувьд ч залуустаа хандаж юу хэлэх вэ?
    -Хүн ардын эрүүл мэндийн төлөө сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдээрэй гэж захих байна даа. Хувь хүн, гэр бүл, байгууллага, хамт олноороо донорын хөдөлгөөнд элсэхийг уриалж байна.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.