•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Эерэг хандлага сургалт өдөрлөг боллоо

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулагдаж буй “Эерэг хандлага сургалт өдөрлөг” энэ удаад ЦССҮТ-д боллоо. Хүний их эмч, эрхзүйч, хууль зүйн ухааны доктор Б.Одгэрэл хууль эрхзүйн сэдвээр сонирхолтой лекц уншлаа. Тэрбээр амьдрал дээр тохиолдсон бодит явдлуудын жишээн дээр лекцээ боловсруулсан нь энгийн ойлгомжтой байж чадсан бөгөөд төвийн хамт олны сонирхолыг ихэд татсан юм. Б.Одгэрэл багш сургалтын үеэр хууль эрхзүйн сэдвээр асуулт, хариулт өрнүүлэхэд Нэгдсэн лабораторийнг тасгийн лаборант Д.Энхсүрэн, ЭШХНХА-ны мэргэжилтэн О.Өнөрбилэг нар хамгийн олон зөв хариулж ном авах эрхийн бичгээр шагнууллаа.
    Дараа нь гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор, сэтгэлзүйч Г.Наранбаатар “Эерэг хандлага-Харах өнцөг” сэдвээр сургалт хийж, харилцан ярилцлаа. Тэрбээр монголчуудын зан харилцаанд эерэг хандлага ямар сайнаар нөлөөлдгийг мөн бодит жишээн дээр тайлбарласан нь сургалтын ач холбогдлыг илтгэсэн юм.
    Сургалт өдөрлөгийн зохион байгуулагчаар Сэтгэлгээний соёлын хүрээлэн ТББ-ын багш Б.Сосорбурам ажиллалаа. Нийгмийн сүлжээний асар хурдацтай хөгжлийг дагаад нийгмийн сэтгэлзүйд ч тогтворгүй байдал үүсэх болсон. Энэ хандлагыг мэдэрч, нийгмийг зөв тийш нь залах хүсэл эрмэлзэлтэй залуус өөр өөрсдийн мэргэжил, үзэл бодлын хүрээнд нэгдэх болсон нь талархал хүлээж байгаа бөгөөд тэдний төлөөлөл болсон дээрх залуус ЦССҮТ-ийн нийт эмч, ажилтнуудад сургалт хийсэн нь энэ.

     

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.