•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЦССҮТ гадаадын байгууллагаар баталгаажуулсан ISO 9001:2015 стандартын гэрчилгээгээ гардаж авлаа

    ЦССҮТ ISO 9001-Чанарын менежментийн тогтолцоо, ISO 15189-Эрүүл мэндийн лаборатори чанар ба чадавхид тавигдах шаардлага, OHSAS 18001-Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэсэн Олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн эрүүл мэндийн салбарын анхны байгууллага болсоноос гадна 2019 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа хөтөлбөрт АХБ-ны ЭМСХХ-5 төслийн дэмжлэгтэйгээр ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтыг гадаадын байгууллагаар хийлгэх зорилт дэвшүүлж, улмаар Англи улсын “LIoyd Register” компанийн төлөөлөгч Монгол улсад хүрэлцэн ирж ЦССҮТ-д 2 удаагийн үнэлгээ хийж “ЦССҮТ нь Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч, ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлж чадаж байна” хэмээн үнэлсэн юм. Тэрхүү нэр хүндийн илэрхийлэл болсон гадаадын байгууллагын магадлан итгэмжлэлийн гэрчилгээг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Төрийн ордны их танхимын индэр дээр ЦССҮТ-ийн удирдлага, хамт олны төлөөлөлд гардуулж, улам их амжилт хүсэн ерөөлөө.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.