•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Мэндчилгээ

    Жил бүрийн 6 дугаар сарын 14-Цусны донорын Дэлхийн өдөр. 2005 оноос эхлэн дэлхий нийтээр жил бүрийн энэ өдрийг бусдад амьдрал бэлэглэгч цусны доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, урьд өмнө цусаа өгч байгаагүй залуусыг цусны донорын үйлсэд татан оролцуулах, байнгын доноруудыг идэвхжүүлэх зорилгоор “Цусны донорын өдөр” болгон тэмдэглэж ирсэн билээ. Харин манай улсын хувьд энэхүү өдрийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна.
    Цус цусан бүтээгдэхүүний захиалга, хэрэглээ сүүлийн жилүүдэд улам бүр нэмэгдсээр байна. Тухайлбал манай улсад элэг шилжүүлэн суулгах нэг хагалгаанд дунджаар 100 гаруй, төрөхийн хүндрэлээс болж цус алдсан ээжүүдэд жилд дунджаар 5000 гаруй, түлэгдэлтийн улмаас жилд 1000 гаруй донорын цус хэрэглэгддэг бол осол гэмтлийн улмаас 5000 гаруй хүний өгсөн цус тус тус хэрэглэгддэг нэсэн статистик тоон мэдээ байна. Эдгээр тоо баримтаас харахад цусны донорын үйлс нь яах аргагүй бүх нийтийн үйл хэрэг болохыг илэрхийлж байна. Ийм л учраас эгэлгүй ачтан доноруудыг энх цагийн чимээгүй баатрууд хэмээн өргөмжилдөг юм.
    Хөгжиж буй орнуудын хувьд 1000 хүн тутамд 15 нь цус өгөлттэй байж тухайн улсынхаа цусны хэрэгцээг хангана гэсэн ДЭМБ-ын зөвлөмж байдаг. Энэ утгаараа донорын эгнээг өргөжүүлэх асуудал ЭМЯ, Цусны албанаас гадна төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж иргэн бүрт хамааралтай юм. Олзуурхшуутай нь цусны донорын үйлс, цусаа өгөхийн ач холбогдол, хэрэгцээг ойлгон дэмжиж ЦССҮТ, цусны салбар төвүүдээс зохион байгуулдаг төрөл бүрийн үйл ажиллагааг хамтран тэмдэглэх сонирхол цар хүрээгээ тэлсээр байна.
    Олон нийтийн энэхүү эерэг гэгээн хандлагад хязгааргүй талархаж байгаагаа ЦССҮТ болон цусны 26 салбар төвийн нийт эмч, ажилтнуудыхаа өмнөөс гүн хүндэтгэлтэйгээр илэрхийлье.
    Энэ дашрамд дурдахад ЦССҮТ нь Олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн эрүүл мэндийн салбарын анхны байгууллага бөгөөд энэхүү амжилтад хүрэхийн төлөө гар, сэтгэл, итгэл нийлэн зүтгэн ажиллаж буй нийт хамт олондоо Цусны донорын Дэлхийн өдрийн мэндийг хүргэж, улам их амжилт хүсье.
    Бидний хувьд хүмүүнлэгийн хамгийн том арга хэмжээ болох Цусны донорын Дэлхийн өдрийн мэндийг үе үеийн нийт ачтан донорууд, улаан загалмайчид, байнга дэмжиж хамтран ажилладаг бүхий л байгууллага, иргэддээ өргөн дэвшүүлж, эрүүл энх, сайн сайхныг бүхнийг хамт олныхоо нэрийн өмнөөс болон хувиасаа хүсэн ерөөе.
    Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай.
    Хүндэтгэсэн:
    ЦССҮТ-ийн захирал, АУ-ны доктор, дэд профессор Н.Эрдэнэбаяр

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.