•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Бурханы сүмийн 300 итгэгч цусаа бэлэглэлээ

    Хүмүүнлэгийн үйлст үзэл бодол, гарал угсаа, арьсны өнгө, хэл, соёл, шашин шүтлэг хамаардаггүй. Энэ утгаараа Бурханы сүм-Дэлхийн сайн мэдээ авралын зар нийгэмлэгийн итгэгчид 2009 оноос эхлэн ЦССҮТ-ийн хүмүүнлэгийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллах болсон юм. Өнөөдөр тус сүмийн 300 гаруй итгэгчид дэлхий дахины 982 дахь удаагийн донорын хөдөлгөөний хүрээнд ЦССҮТ-д хүрэлцэн ирж цусаа бэлэглэлээ.
    Бусдад амьдрал бэлэглэх хүмүүнлэгийн үйлсийг дэмжиж Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, “Амгалан” дулааны цахилгаан станцийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Ч.Цогтсайхан, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин М.Дорждагва, BCI компанийн захирал Н.Цацрал нар оролцож, бусдын амь насыг аврах үйлст үнэтэй хувь нэмэр оруулж буй дээрх 300 хүнд чин сэтгэлийн талархалаа илэрхийлсэн юм.

    5-22-2ei2a0711

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.