•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Хүрээ”, “Амгалан” амаржих газрынхан туршлага судлав

    Олон улсын 3 стандартыг хэрэгжүүлэгч байгууллагынх нь хувьд ЦССҮТ-ийн туршлагыг судлах санал нийслэл болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас ирэх нь олон. Өнөөдөр НЭМГ-ын харьяа “Хүрээ амаржих” газрын дарга А.Жаргал, Бодлого, төлөвлөлт, сургалт хариуцсан орлогч дарга Ж.Оюунцэцэг, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Цэцэгээ тэргүүтэй 30 гаруй эмч, ажилтан ЦССҮТ-д зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.
    ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр Монгол Улсын Цусны албаны үүсэл хөгжил, өнөөгийн бодлого, зорилт, үйл ажиллагаа, төвийн үйл ажиллагаанд Олон улсын 3 стандартыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар товч танилцуулж мэдээллээ.
    ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлсэн үе шат, бэрхшээл, үр дүн, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж, эмч мэргэжилтнүүдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.
    Мөн өнөөдөр “Амгалан” амаржих газрын Бодлого төлөвлөлт эрхэлсэн орлогч дарга А.Амартүвшин нарын эмч, лаборант нийт 9 хүн ISO 15189 стандартыг хэрэгжүүлсэн туршлагыг судлахаар хүрэлцсэн ирсэн бөгөөд лабораторийн тасгийн үйл ажиллагаатай болон шинээр нэвтрүүлсэн техник, тоног төхөөрөмжүүдтэй танилцлаа.
    Нийслэлдээ төдийгүй улсын хэмжээнд томоохонд тооцогддог уг хоёр амаржих газрын дарга, эмч, ажилтнууд олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн эрүүл мэндийн анхны байгууллага болох ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.