•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Олон улсын сувилагчдын өдрийг тэмдэглэв

    Олон улсын сувилагчдын өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийн хүрээнд ЦССҮТ-ийн Сувилахуйн алба албан ёсны арга хэмжээ зохиов. Тус албаны дарга Ж.Нармандах 2018 онд Сувилахуйн албанаас хийж хэрэгжүүлсэн ажлуудаа тайлагнаж, ололт амжилт, алдаа оноогоо дүгнэн ярилцлаа.
    Дараа нь ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр нийт сувилагчидаа баярын мэнд хүргэхийн ялдамд цаашид юун дээр анхаарч ажиллах талаар тодорхой мэдээлэл хийв.
    Энэхүү арга хэмжээ шагнал гардуулах ёслолоор үргэлжилсэн бөгөөд Монголын сувилагчдын нийгэмлэгийн “Цагаан зүрх” шагналаар сувилагч Н.Энхтуулыг, “Алтан гарт” сувилагчаар сувилагч Л.Өлзийбаяр нарыг шагнасныг захирал Н.Эрдэнэбаяр, албаны дарга Ж.Нармандах нар гардуулж, улам их амжилт хүсэв.
    Түүнээс гадна МЭМАҮЭХ-ны Хүндэт тэмдгээр сувилагч С.Ганчимэг, Э.Дашгарав, МЭМАҮХ-ны Жуух бичгээр сувилагч Д.Золгэрэл, Б.Анударь нарыг тус тус шагнасныг гардуулав. Мөн сугалааны азтанаар сувилагч Б.Буянтогтнох тодорч БНХАУ-д 50 хувийн хөнгөлттэй үнээр аялах эрхийн бичиг гардлаа.

    suvisuvi2

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.