•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “LIoyd Register” компанийн хоёрдугаар шатны үнэлгээний ажил эхэллээ

    ЦССҮТ нь ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 9001:2015, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИЙН ЧАНАР БА ЧАДАВХИД ТАВИГДАХ ШААРДЛАГА ISO 15189:2012, ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ OHSAS 18001:2007 гэсэн Олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн анхны эрүүл мэндийн байгууллага билээ.
    Энэ онд АХБ-ны ЭМСХХ-5 төслийн дэмжлэгтэйгээр Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын баталгаажуулалтыг гадаадын байгууллагаар хийлгэх ажиллагаа явагдаж байгаа юм. Энэхүү зорилтын хүрээнд 2019 оны 1 дүгээр сард Англи улсын “LIoyd Register” компанийн төлөөлөгч ирж ЦССҮТ-ийн нөхцөл байдалтай танилцаж, улмаар тус компанийн БНХАУ-ын Шанхай хот дахь төлөөлөгчийн газрын ахлах аудитор Фанг Зи өнгөрөгч 4 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд ЦССҮТ-д ажиллаж анхан шатны үнэлгээ хийсэн юм.
    Нэгдүгээр шатны хаалтын хурал дээр ноён Фанг Зи үнэлгээний дүгнэлтийг танилцуулахдаа ЦССҮТ-ийг Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч, ISO 9001:2015 стандартыг хангасан хоёрдугаар шатны үнэлгээнд орох эрх бүхий байгууллага болохыг мэдэгдсэн.
    Тэгвэл өнөөдөр буюу 2019 оны 5-р сарын 6-нд хоёрдугаар шатны үнэлгээний ажил эхэллээ. Ахлах аудитор Фанг Зи үнэлгээний нээлтийн хуралдаан дээр “LIoyd Register” компанийг сонгосонд баярласнаа дахин илэрхийлээд “Эхний шатанд өгсөн зөвлөмжүүдийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлуудыг үнэлж, баталгаажуулна. Мөн байгууллагын үйл ажиллагаанд ажиглалт хийх, холбогдох хүмүүстэй ярилцах, баримт бичиг бүрдүүлэлттэй танилцах гэсэн 3 үндсэн аргаар үнэлгээ хийнэ” гэлээ. Байгууллагын гүйцэтгэлийг сайжруулж, эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээ 5 өдөр үргэлжилж ирэх баасан гарагт хаалтын хурлаа хийх юм.

    unelgee-2

    unelgee2-2

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.