•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • “Шинэ ажилтанд баримжаа олгох” ээлжит сургалт өнөөдөр боллоо

    ЦССҮТ-ийн “Шинэ ажилтанд баримжаа олгох” ээлжит сургалт өнөөдөр боллоо. ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр байгууллагын алсын хараа, эрхэм зорилгыг танилцуулж, нийт ажилтнууддаа зориулж байнга сургалт хийхийн давуу тал, ач холбогдлыг тодорхойлов. Тэрбээр “Аливаа байгууллага чадварлаг баг хамт олны нэгдэл байх ёстой. Байгууллага чадварлаг байхын тулд ажилтан бүхэн чадваржиж, юуны өмнө хийж байгаа ажлаа сайн мэддэг байх нь хамгийн чухал” гээд төвийн баримтлах зарчим, ажилтан нэг бүрийн баримтлах зарчим, ёс зүйн хэмжээ, ажлын хариуцлага, сахилга батын талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Мөн хүндлэх мэндлэх ёс, захирах, захирагдах ёс, харилцаа хандлагын асуудлыг хөндөв.
    ЦССҮТ-ийн халдвар судлаач эмч Э.Тунгалагтуяа төвийн хэмжээнд мөрдөгдөж буй халдварын сэргийлэлт, журмуудын талаар танилцуулж, хөдөлмөрийн эрүүл ахуйн асуудлыг тайлбарлав.
    ЦССҮТ-ийн Чанар, цусны сонор сэрэмжийн албаны дарга Т.Алимаа “Төвийн баримт бичгийн тогтолцоо, шинэчилсэн баримт бичгийн нэгдсэн жагсаалт, чанарын гарын авлага” сэдвээр сургалт хийв. Т.Алимаа эмч “Чанар гэж юу вэ, чанар бол ажилтан нэг бүрт хамаатай асуудал” гэдгийг онцлоод бүтээгдэхүүн үйлчилгээний тухай болон үндсэн үйл ажиллагаа, дэмжих үйл ажиллагааны талаар тодорхой тайлбарлав. Мөн ажилтан бүхэн үүрэгт ажлынхаа чанарын талаар зөв ойлголттой байх ёстой гэлээ.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Цус сэлбэлт судлалын үндэсний төв-н зураг.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.