•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Японы нэр хүндтэй “Yomiuri Shimbun” сонины сэтгүүлч Шинго Сугиме ЦССҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

    ei2a0371ei2a0367ei2a0364

    Японы нэр хүндтэй “Yomiuri Shimbun” сонины сэтгүүлч Шинго Сугиме АХБ-аас Азийн улс орнуудад хэрэгжүүлж буй нийт төслүүдийн талаар тусгай сурвалжлага бэлтгэхээр ажиллаж байгаа аж. Улмаар АХБ-ны нэрлэсний дагуу Монгол Улсад хүрэлцэн ирж, АХБ-аас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил, хөтөлбөр 5” /ЭМСХХ-5/  төсөлтэй танилцах ажлынхаа хүрээнд ЦССҮТ-д зочилж үйл ажиллагаатай нь танилцлаа.

    Ноён Шинго Сугимег ЦССҮТ-ийн захирал Н.Эрдэнэбаяр тэргүүтэй төвийн удирдлага, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл хүлээн авч уулзлаа. Мөн АХБ-аас хэрэгжүүлсэн төслүүдийн хүрээнд нэвтрүүлсэн техник, технологиудыг танилцуулж, Цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, чанар, аюулгүй байдалд гарсан дэвшлийн талаар дэлгэрэнгүй дурдав. Уулзалтад ЭМССХ-5 төслийн менежер Р.Эрдэнэтунгалаг, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын гадаад харилцааны мэргэжилтэн Г.Гантуяа нар оролцлоо.

    “Yomiuri Shimbun” сонин нь уншигчийнхаа тоогоор Гиннесийн номонд бүртгэгдсэн Японд төдийгүй дэлхийд нэр хүнд бүхий сонин юм.

     

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.