•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЦССҮТ-д нэгдүгээр шатны баталгаажуулалтын үнэлгээний хаалтын хурал болж өндөрлөлөө.

    ЦССҮТ-д Англи улсын “LIoyd registr” компаниас хийгдсэн магадлан итгэмжлүүлэх нэгдүгээр шатны үнэлгээ амжилттай хийгдэж өндөрлөлөө. Хаалтын хуралдаан дээр тус компаний БНХАУ-ын Шанхай хот дахь төлөөлөгчийн газрын тэргүүлэх аудитор ноён Фанг Зи нэгдүгээр шатны үнэлгээний дүгнэлтийг танилцууллаа. Тэрээр дурьдахдаа:

    ЦССҮТ-ийг Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч, ISO 9001:2015 стандартыг хангасан хоёрдугаар шатны үнэлгээнд орох эрх бүхий байгууллага болохыг мэдэгдсэн ба хоёрдах шатны үнэлгээ хийгдэх тов болон ерөнхий төлөвлөгөөг танилцуулав.

    Уг хуралдаанд  ЦССҮТ-ийн удирдлагын багийн гишүүд болон ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн А.Бархас, ЭМСХХ-5 төслийн Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн Ш.Оюунбилэг, Төлөвлөлт хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Б.Алтанцэцэг, Төслийн менежер Д. Эрдэнэтунгалаг нар хүрэлцэн ирсэн ба анхан шатны үнэлгээний үр дүнгийн талаар нээлттэй хэлэлцэж ярилцлаа.

    55835955_651897998593895_3752086122730094592_n

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.