•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”, “Амьдрал бэлэглэе” төслийн 10 жилийн ойн хүрээнд JCI капитал салбар байгууллагатай хамтран хэлэлцүүлэг зохион байгууллаа.

    56604960_636172850138892_8523086247831273472_nЦус сэлбэлт судлалын үндэсний төвөөс сар бүрийн 3 “Цусаа бэлэглэх өдөр”-ийг 49 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа.

    ЦССҮТ нь 2009 оноос JCI Капитал байгууллагатай сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх чиглэлээр 10 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаа “Амьдрал бэлэглэе” төслийн 10 жилийн ой тохиож байна.

    “Сар бүрийн 3”-ны Цусаа бэлэглэх өдрийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа 150-иас дээш өгөлттэй хүндэт донор А.Батболд “Алтан донор”-оор, 70-с дээш өгөлттэй хүндэт донор Б.Эрдэнэсүрэн, Р.Баялагмаа нар “Хүрэл донор”-оор өргөмжлөгдөн шагналаа гардан авлаа.

    55875533_306131920051919_2545988653801275392_n

     Цусны доноруудаас “Бахархал 10, 20, 30, 40, 50” нийт 5 донор шагнагдав .

    “Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээний өнөөгийн чиг хандлага” сэдэвт хэлэлцүүлэгийг 2 үе шаттайгаар зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт   Эрхтэн шилжүүлэн суулгах  багийн ахлагч МУ-ын хүний гавьяат эмч, Анагаахын  шинжлэх ухааны доктор О.Сэргэлэн, ЦССҮТ-ийн Чанар сонор сэрэмжийн албаны дарга АУ-ны магистр зөвлөх зэрэгтэй эмч Т.Алимаа , ЭХЭМҮТ-ийн МЭЭ-ний тэргүүлэх зэргийн эмч АУ-ны магистр, дэд профессор Б.Ганбилэг, ГССҮТ-ийн цусны эмч Оюунгэрэл нар оролцов. Хэлэлцүүлэгийг  сэтгүүлч О.Ариунбилэг чиглүүлэн удирдав. 2 цаг үргэлжилсэн энэ удаагийн хэлэлцүүлэг цусны донор болон, цус цусан бүтээгдэхүүний хэрэглээний талаар, сүүлийн жилүүдэд цусны төвд гарсан технологийн өөрчлөлт шинэчлэлийн тухай мэдээлэл хийсэн ач холбогдол өндөртэй сайхан хэлэлцүүлэг болсныг онцлоод хэлэлцүүлэгт оролцогчдод талархал илэрхийлэв.

    55906332_820298868334275_7389493792568508416_n

    56521535_576255802876571_3498200899237445632_n

    55912369_348596945761988_4303116146040635392_n

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.