•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • Цусаа бэлэглэх өдрийг “Сод Монгол” групптэй хамтран тэмдэглэв

    ЦССҮТ-өөс санаачлан зохион байгуулдаг уламжлалт “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг дэмжиж, сайн үйлсийн аянд нэгдэх байгууллага, иргэдийн тоо байнга нэмэгдэж байна. Энэ удаагийн Цусаа бэлэглэх өдрийг бизнесийн салбарын томоохон төлөөллийн нэг “Сод Монгол” групптэй анх удаа хамтран тэмдэглэлээ. Энэхүү өдрийн хүрээнд тогтмол хугацаанд цусаа бэлэглэж байгаа 70-аас дээш өгөлттэй Хүндэт донор С.Нарантуяа, Б.Иш нарыг “Хүрэл донор”-оор өргөмжилж алдаршуулав.
    Мөн “Бахархал-50” тэмдгээр донор Д.Болортуяа, Ц.Өлзийхишиг нарыг, “Бахархал 40” тэмдгээр донор Д.Наранхүүг, “Бахархал-30” тэмдгээр донор Б.Дэлгэрмааг, “Бахархал-20” тэмдгээр донор Б.Тэмүүжин, “Бахархал-10” тэмдгээр донор Д.Доржханд нарыг тус тус шагнаж урамшууллаа.
    “Этүгэн” анагаах ухааны их сургуулийн оюутнуудын төлөөлөл арга хэмжээний нээлтэд оролцож, цусаа бэлэглэсэн нь өнөөдрийн үйл ажиллагааны цар хүрээг илтгэсэн юм.
    Мөн энэ өдөр ЦССҮТ-ийн Технологийн тасгийн Нээлттэй хаалганы өдөр болж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ олон нийтэд сурталчилсан бөгөөд цаашид ч “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийн хүрээнд уламжлал болон зохиогдох юм.

    ei2a9711

    ei2a9731ei2a9734

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.