•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЦССҮТ гадаадын итгэмжлэлийн байгууллагаар стандартаа баталгаажуулахаар ажиллаж байна

    ЦССҮТ нь ISO 9001:2015 -ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО, ISO 15189:2012 -ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИ ЧАНАР БА ЧАДАВХИД ТАВИГДАХ ШААРДЛАГА, OHSAS 18001:2007-ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО гэсэн Олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн анхны эрүүл мэндийн байгууллага болсон билээ.
    2019 онд Олон улсын байгууллагаар баталгаажуулалт хийлгэх зорилго тавьсан юм. Энэ хүрээнд Английн “L loyd Register” олон улсын баталгаажуулалтын компанид хүсэлт тавьсан бөгөөд тус компанийн БНХАУ-ын Шанхай хот дахь төлөөлөгчийн газрын ахлах аудитор Энди Фанг ЦССҮТ-д хоёр өдөр ажиллаж эхний шатны буюу төлөв байдлын үнэлгээ хийлээ.
    Ноён Энди Фанг үнэлгээнийхээ ажлыг дүгнэж хэлэхдээ “ЦССҮТ-д Чанарын менежментийн тогтолцоо тогтолцоо бүрэлдсэн байна. Дараагийн үнэлгээг хийлгэх шаардлага хангажээ” хэмээн үнэллээ. Олон улсын байгууллагын баталгаажуулалт хийх үйл ажиллагаа 3 үе шаттай бөгөөд эхний шаардлагыг хангасан нөхцөлд дараагийн шатны үнэлгээндээ ордог.

    ff2f3f4

     

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.