•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЦССҮТ Олон улсын 3 стандартыг нэвтрүүлсэн эрүүл мэндийн салбарын анхны байгууллага боллоо

    erdenebayar-ohsas

    ohsas-zurag

    ohsas-batlamj

    Эрүүл мэндийн салбарт сүүлийн үеийн дэвшилтэт техник хэрэгсэл, технологи нэвтэрч эмч, ажилтнуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах асуудал чухлаар хөндөгдөх болсон.\r\nХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Засгийн газрын 2017 оны 243 дугаар тогтоолоор батлагдсан Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 5 дахь хөтөлбөрийн дагуу Эрүүл мэндийн сайдын 2018 оны А/18 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг сайжруулах үйл ажиллагааны жишиг төлөвлөгөө 2018-2020” хөтөлбөрийг баталсан билээ. Мөн ЭМС-ын “Салбар хороог шинэчлэн байгуулах тухай” А/323 дугаар тушаалаар ХАБЭА-н салбар хороо байгуулан ажиллаж байгаа нь ХАБЭА-д онцгой анхааран ажиллаж байгаагийн нэгэн илрэл юм.\r\nЭнэхүү бодлогын хүрээнд ЦССҮТ 2016 оноос нийт ажилтнууд болон үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, аюул ослоос сэргийлэх, эрсдлийг тодорхойлж урьдчилан сэргийлэх, аюулгүй ажиллагааг хянах, үр дүнтэй удирдах тогтолцоог бий болгохоор ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО ШААРДЛАГА буюу MNS OHSAS 18001:2012 СТАНДАРТ-ыг хэрэгжүүлэн ажиллаж өнөөдөр “БАТЛАМЖ”-аа гардаж авлаа. Энэхүү стандартыг хэрэгжүүлсэн нь эрүүл мэндийн салбараас АНХДАГЧ гэдгээрээ онцлог юм.\r\nДашрамд дурдахад ЦССҮТ нь:\r\n- ISO 9001 -ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО\r\n-ISO 15189 -ЭРҮҮЛ МЭНДИЙН ЛАБОРАТОРИ ЧАНАР БА ЧАДАВХИД ТАВИГДАХ ШААРДЛАГА\r\n-OHSAS 18001-ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦОО гэсэн олон улсын 3 стандартыг нэвтрүүлсэн эрүүл мэндийн салбарын АНХНЫ БАЙГУУЛЛАГА боллоо.\r\nӨөрөөр хэлбэл, олон улсын стандартыг нэвтрүүлснээр төвийн үйл ажиллагаа чанарын өндөр түвшинд хүрнэ гэсэн үг. Энэхүү үр дүнгийн төлөө ЦССҮТ-ийн нийт хамт олон сүүлийн жилүүдэд хүчин чармайлттайгаар ажилласан юм. Тодорхой томоохон зорилго дэвшүүлснээр байгууллагын ажилтнуудын ажлын ур чадвар сайжирч, ажилтан албан хаагчдын ажлын бүтээмж дээшлэхээр байгууллагын ажлын үр дүн шинэ шатанд гарах нь дамжиггүй.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.