•  

    ОЛОН УЛСЫН ГУРВАН СТАНДАРТ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА 1 1111111111111111111111ISOOOOOS111 clock Ажиллах цаг:

    Даваа-Баасан 08:30-16:30

    Цус цуглуулах цаг: 08:30-13:00 Бямба, Ням гарагт амарна.

  • Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background
    Slide background

  • ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран сургалт зохион байгууллаа

    tsag4tsag3tsag2tsagdaa

    ЦССҮТ нийт ажилтнуудынхаа мэдлэгийн түвшинг дээшлүүлж, мэдээллээр хангах зорилтынхоо хүрээнд төрөл бүрийн сургалт зохион байгуулдаг. Энэ чиглэлээр 2018 оны 11 дүгээр сарын 20-нд бүх ажилтнуудаа Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд сургалтад хамруулсан бол өнөөдөр нийт ажилтнуудынхаа эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх ээлжит сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран зохион байгууллаа.\r\nЦагдаагийн дэд хурандаа Г.Давааням цахим орчинд үйлдэгддэг гэмт хэрэг, түүнээс өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хэрхэн урьдчилан сэргийлэх талаар статистик тоон мэдээлэл бүхий сургалт хийв.\r\nДараа нь цагдаагийн хошууч Д.Батжаргал Зөрчлийн хууль, анхаарах асуудлуудын талаар, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан “Гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, шинж, хэлбэр, хор уршиг” сэдэвт тус тус сонирхолтой хичээл зааж, хуулийн хэрэгжилтэд иргэний үүрэг, оролцоо ихээхэн чухал болохыг онцлов. Монголын нийгмийн амьдралд өдөр бүр тохиолддог онц чухал асуудлуудыг хөндөж, харилцан ярилцсан цагдаагийн албан хаагчдад ЦССҮТ-ийн хамт олон талархал илэрхийллээ.

    Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.